Ижил хүйстэн эцэг эхтэй өсөх ямар байдаг вэ?

АНУ-ын гэрэл зурагчин Gabriela Herman 15 настайдаа анх ээжийгээ ижил хүйстэн гэдгийг мэджээ. Удалгүй эцэг эх нь салж ээж нь хамтрагчтайгаа гэрлэсэн байна. Тэрээр тэр цагийг нэхэн санах дургүй. Урам нь хугарч сэтгэлээр унасан тэрээр ээжтэйгээ жил гаран ганц ч үг дуугараагүй явжээ. Ингээд 5 жилийн өмнөөс (29 настайдаа) өөртэйгөө ижил тавилантай хүмүүсийн тухай гэрэл зургийн цомог гаргахаар шийдсэн нь «The Kids: Children of LGBT Parents» нэртэй энэ төсөл юм.

Цахим хуудсандаа тэрээр «LGBT эцэг эхтэй хүүхдүүдийн зарим нь үрчлэгдсэн бол зарим нь хуурамч дүр эсгэн өдийг хүрсэн байдаг. Олонх нь гэр бүл салалтын золиос болсон төдийгүй хотын захын дүүрэгт амьдарцгаадаг. Тэд гэр бүлээ хамгаалахын төлөө мөнхийн чимээгүй бас орь ганцаар шаналдаг билээ…» гэсэн байна.

Хоёр аавтай Hope Steinman – Lacullo 28 настай

01

~ Хааяа би өөрийгөө хаанаас гараад ирсэн юм бол оо гэж гайхдаг байлаа. Тэгээд энэ хорвоод ээж гэдэг хүн байдгийг мэдээд ээжийгээ сэтгэлдээ төсөөлдөг байсан ч голдоо ортол шаналж байгаагүй. Харин ч хоёр аав маань намайг хүчирхэг эмэгтэй болгохын төлөө чадах бүхнээ хийсэн гэж боддог.

Хоёр ээжтэй Darnell

02

~ Ижил хүйстэн ч бай үгүй ч бай ийм сайхан эмэгтэйчүүдээр хайрлуулж өснө гэдэг хувьтай хүний шинж гэж боддог. Тийм ч болохоор надад энэ амьдрал минь хэвийн санагддаг.

Хоёр ээжтэй Zach Wahls 23 настай

03

~ Манай гэр бүлийг тодорхойлох хамгийн тохиромжтой үг бол «LGBT» биш зүгээр л «Гэр бүл» байх ёстой гэж бодож байна. Ээжүүдийн минь хэн байх эсвэл манайх ямар байхыг тэд нар минь л тодорхойлох ч бид бол жирийн л нэгэн «гэр бүл»

Лесбиян ээжтэй Jamie

04

~ Би ээжийнхээ бас хамтрагч найз нарынх нь халамжинд хүн болсон л доо. Ээж маань ижил хүйстэн ч гэрлээгүй. Намайг маш олон эмэгтэй өсгөлцсөн л гэж би боддог.

Гей аавтай Elizabeth Castellana 34 настай

05

~ Би ээж дээрээ өссөн… Харин аав маань намайг коллежид байхад эргэж ирсэн… Гэхдээ тэр надад өөрийнхөө ямар хүн бэ гэдгийг хэлмээр байна гэсэн юм. Би түүнээс «Та ижил хүйстэн юм уу?» гэж асуусан… Харин тэр «Юу л даа. Одоохондоо итгэлтэй биш байна» гэхэд нь би «Аав! Та ижил хүйстэн мөн мөн» гэж бодож билээ.

Аав нь 4 настайд нь хүйсийн шилжилтэнд орсон Annie

06

~ Аавыгаа эр хүн гэдгээр нь үнэндээ санахгүй байна. Хоёр ээжтэй л өссөн юм шиг санагддаг. Коллежид орох хүртлээ би энийг нийгмийн асуудал гэдгээр нь огт хүлээж авч байгаагүй.

15 настайдаа ээжийгээ лесбиян гэдгийг мэдсэн Lucas

07

~ Ээжийгээ ижил хүйстэн гэдгийг хүлээн зөвшөөрөх надад хачин санагдсанаас биш хэцүү байгаагүй ээ. Хэрвээ ээж минь ижил хүйстэн гэдгээрээ гадуурхагдаж эрх нь зөрчигдвөл эрхийнх нь төлөө би идэвхитэй тэмцэгч нь байх байсан…

Ижил хүйстэн аавтай Mark

08

~ Аавыгаа ижил хүйстэн гэдгийг би багаасаа л мэддэг байсан ч мэддэггүй юм шиг царайлдаг байлаа. Ингэсэн нь ч надад дээр байдаг байсан юм. Аав эмэгтэй хүн шиг аашлах гээд байдгаа нуухыг их хичээдэгсэн. Гэлээ гээд нэгэнтээ л тийм төрснийг нь би яалтай ч билээ.

8 настайдаа лесбиян гэдгийг нь мэдсэн Dori Kavanaugh

09

~ Коллежио төгссөнийхөө дараагаас л би ээжийгээ хүлээн зөвшөөрч эхэлсэн…

16 настайдаа лесбиян гэдгийг мэдсэн Ilana Toeplitz

10

~ Ээжийн минь насан дээр хүмүүс шинэ машин худалдаж авч байхад харин тэр бэлгийн чиг баримжаагаа олж авсан юм даа…

Хоёр аавтай John Sheehy 30 настай

11

~ Ээж надад «Daddy’s Roommate» гэдэг ном авч өгөхөд энэ асуудал хөндөгдсөн… Хоёр настайгаас минь хойш аав намайг хоёр хамтрагчтайгаа бас ээжтэй хамт өсгөлцсөн…

Хоёр ээжтэй Zack Jones 23 настай

12

~ Манай гэрийнхэн бүгдээрээ өргөмөл л дөө. Би хоёр ээжтэйгээ сайн ойлголцдог ч өөрийгөө олох тал дээрээ ихээхэн асуудалтай хүүхэд байлаа. Арьс өнгө бас үндэс угсаа маань л намайг зовоодог байсан гэж хэлж болно.

Лесбиян гэдгийг нь 20 – тойдоо мэдсэн Karen

13

~ Нью Йоркт ирээд би хүлээн зөвшөөрөх хандлагатай болж байна. Миний төрж өссөн Орегонд бол хэн ч ижил хүйстэн байгаагүй бас хэн ч энэ тухай ярьдаггүй байлаа. Харин энэ хотод бол уулзсан хүн болгон ижил хүйстэн бас хүн бүр тавилангаар заяагдсан гайхамшигтай зүйл гэж ярьдаг.

Ижил хүйстэн аавтай Diana Scholl 30 настай

14

~ Намайг мэдээгүй байсан бол бас хүлээн зөвшөөрөөгүй байсан бол аав маань насан туршдаа чимээгүй амьдрах байсан гэнэлээ. Хэнд ч хэлэхгүй гэж бодож байсан юм шиг байсан…

Ижил хүйстэн аавтай Vanessa

15

~ Ямар хүн бэ гэдгээ хэлэхгүй нуусаар байсанд нь дүү бид хоёрын уур маш их хүрсэн…

11 – тэйдээ лесбиян гэдгийг мэдсэн Kerry Cullen

16

~ Ээжийгээ би эмэгтэй хүнтэй гэрлэмээр байдаг тухайгаа ярьж байсныг санадаг. Багадаа би сайн найзтайгаа гэрлэхийг хүсдэг байсан юм. Тэгээд ээжээсээ «Sarah бид хоёр шиг үү?» гэж асуухад тэр надад «Үгүй дээ. Sarah та хоёрынх шиг хайраар биш» гэж билээ.