in

Амжилтанд хүрсэн хүмүүсийн өдөр бүр юу хийдэг вэ?

Амжилтанд хүрсэн хүмүүс гэхээр таны толгойд тодорхой хэдэн хүн бууж байгаа байх. Жишээ нь Warren Buffett, Bill Gates, Steve Jobs эсвэл Oprah Winfrey ч байж болох юм. Тэгвэл та тэднийг яаж ийм амжилтанд хүрсэн юм бол гэж гайхаж байсан уу?

Хариулт нь маш энгийн. Үнэндээ бол тэднийг өдөр тутам хийдэг эдгээр энгийн зүйлс л өнөөдрийн амжилтанд хүргэсэн юм. Ингээд амжилтанд хүрсэн хүмүүсийн өдөр тутам юу юу хийдгийг сонирхоё.

1. Завгүй гэхээсээ илүү бүтээлч байдлыг эрхэмлэдэг

01

«The 4-Hour Workweek» номын зохиолч Tim Ferriss – ийн баримталдаг нэг зарчим бий. Тэрбээр ихэнх зүйл ямар ч ялгаагүй. Завгүй байх нь гол төлөв мэдрэлийн залхуурлаас үүдэлтэй. Тиймээс илүү бүтээлчээр сэтгэж, эмх замбараагүй үйлдэл хийхгүй байхыг хичээдэг.

2. Өглөө эрт босдог

02

Амжилттай яваа хүмүүсээс суралцах хамгийн чухал дадал бол өглөө эрт босох явдал. Fiat болон Chrysler – ийн CEO Sergio Marchionne 03:30 цагт босдог бол Apple – ийн CEO Tim Cook 04:30 цагт босч ажлаа эхлүүлдэг. GE – ийн CEO Jeffrey Immelt 05:30 цагт босч спортоор хичээллэдэг ажээ.

3. Бага багаар зогсолтгүй урагшилдаг

03

Та зааныг нэг дор бүтнээр нь идэж чадна гэж үү? Нэг нэг л хазаж идэх хэрэгтэй биз? Тэгвэл Henry Ford – ийн “Юмыг жижиг жижиг хэсэг болгоод хуваачих юм бол юу ч тийм хэцүү биш” гэдгийг санаарай.

4. Бясалгал хийдэг

04

Амжилттай яваа хүмүүс өдөр бүр бясалгадаг. Def Jam – ийг үүсгэн байгуулагч Russell Simmons “Бясалгал миний амьдралыг өөрчилсөн” гэжээ. Харин Oprah Winfrey – ийн хэлснээр толгой өвдөнө гэдгийг мартана. Сайхан ч унтаж амардаг болно. Мөн бусадтай харилцах харилцаа сайжрахын зэрэгцээ бүтээлч сэтгэхүй нэмэгддэг аж.

5. Спортоор хичээллэдэг

05

Дасгал хөдөлгөөн зөвхөн биеийг эрүүл байлгадаггүй. Мэдрэлийн эрүүл мэндэд ч гэсэн эерэг нөлөөтэй. Starwood Hotels & Resorts – ийн эзэн Frits van Paasschen өглөөний 06:00 цагт босч, өдөр болгон 16 км гүйдэг. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Barack Obama 7 хоногийн 6 өдөр 4 км гүйх эсвэл 45 минут дасгал хийдэг.

6. Амьдралаа тэнцвэртэй авч явдаг

06

Амьдралын сайн сайхныг хүртэхийн тулд чи тэнцвэрээ хадгалах ёстой. Амжилтанд хүрсэн хүмүүс хөдөлмөрлөхийн зэрэгцээ хайртай хүмүүстээ ч гэсэн цаг гаргаж чаддаг. Хажуугаар нь хувийнхаа зорилгодоо ч гэсэн хүрчихдэг.

7. Амжилтаа тэмдэглэдэг

07

Реппер Eminem, Oprah Winfrey болон J.K. Rowling нар бүгд тэмдэглэл хөтөлдөг. Ингэснээр тэд өөрсдийн ахиц дэвшлээ тэмдэглэж, зорилго тавьж, эргэцүүлж, алдаанаасаа суралцаж чаддаг. Агуу зүйлийг өөрийн болгохын тулд тэдэнд “газрын зураг” хэрэгтэй гэдгийг ойлгодог. Харин тэр “газрын зураг” нь энэхүү тэмдэглэл нь болдог юм.

8. Өөрсдийн амжилтыг бүтээдэг

08

Тэд амжилтыг өөрийнхөө хийж бүтээдэг зүйл гэдгийг ойлгодог, аз гэдэг зүгээр л шидийн юм шиг бий болдоггүй гэдгийг мэддэг. Napoleon Hill «Think and Grow Rich» номондоо чи бол хувь тавилангийнхаа эзэн нь гэдгийг онцолсон байдаг. Тиймээс чи л эргэн тойрныхондоо нөлөөлж, тэднийг чиглүүлж, мөн амьдралаа хүссэнээрээ өөрчилж чадна гэдэгтээ итгээрэй.

9. Бусдыг амжилт руу нь хөтөлдөг

09

Steve Jobs хүмүүст уран сэтгэмжээ дээшлүүлэхэд нь тусалдаг байсан. Тэрбээр “Уран сэтгэмж юмсыг зүгээр л холбож өгдөг. Бүтээлч хүмүүс үргэлж ямар нэг зүйлээс санаа авсан байдаг ч тэр санаа нь удалгүй тодорхой болж ирдэгт л ач холбогдол нь оршино” гэжээ.

10. Бүх зүйл нь цагийн хуваарьтай

10

Fueled – ийн захирал Rameet Chawla бүх зүйлээ цагийн хуваарьт оруулах нь юмсын дарааллыг тогтоож, чухал зүйлдээ төвлөрөхөд нь тусалдаг гэж үздэг. Ийнхүү бүх зүйлээ тогтсон цагийн хуваарьт оруулах нь таныг амжилтанд хүрэхэд туслах болно.

11. Бүх зүйлээ төлөвлөдөг

11

American Express – ийн CEO Kenneth Chenault ажлаасаа гарахын өмнө маргааш хийхийг хүссэн 3 зүйлээ бичиж үлдээдэг. Ингээд шинэ өдөр бүрийг тэрхүү жагсаалтаараа эхлүүлдэг ажээ.

12. Хэзээ ч ажлаа хойш тавьж, шалтаг тоочдоггүй

12

Амжилттай яваа хүмүүс аливааг оролдож үздэггүй. Харин ч бусдаас түрүүлж хөдлөн, хэцүү бэрхийг эерэг хандлагаар хийж дуусгадаг. Mark Twain – ийн хэлсэнчлэн “Өглөөдөө амьд мэлхий ид. Тэгэх юм бол тэр өдөр түүнээс долоон дор юм болно гэж байхгүй”…

What do you think?

0 points
Upvote Downvote

Total votes: 0

Upvotes: 0

Upvotes percentage: 0.000000%

Downvotes: 0

Downvotes percentage: 0.000000%

Ижил хүйстнээ сонирхогч алдартнууд

Эмэгтэйчүүдийг нэг минутын дотор өөртөө хэрхэн дурлуулах вэ?