Тоо бүхэн учиртай: Та үүнийг мэдэх үү?

Орон орны хүмүүс тооны талаар янз янзын бодолтой явдаг. Нэг хэсэг нь зарим тоог огт бэлгэшээн үздэггүй байхад нөгөө хэсэг нь өнөөх тоог нь аз авчирдаг гэж итгэдэг байх жишээтэй. Судалгаагаар хүмүүсийн дуртай тоо нь 7 болохыг The Guardian – ийн сэтгүүлч Alex Bellos олж тогтоожээ. Тэгвэл улс орон бүрт айдас төрүүлдэг тоо гэж бий. БНХАУ болон Япон зэрэг Азийн олон оронд дөрвийн тоог азгүйдэл авчирдаг гэж үздэг. Учир нь ханз үсгийнх нь дуудлага «үхэл» гэсэнтэй ижил сонсогддог. Хамгийн сонирхолтой нь дэлхийн олон оронд барилга байгууламжийн давхар, өрөө тасалгааг айдас төрүүлдэг тоогоор дугаарлахаас зайлсхийдэг, алгасдаг мөн өөр тоогоор орлуулдаг жишээ олонтоо. Энэ мэт тоотой холбоотой санаанд оромгүй зүйлсээс хүргэе.

№1. Тэг

01

Тэгийн тоогоор илэрхийлэгдэх маш олон сонирхолтой зүйл бий. Дэлхий дээр ганц ч могой амьдардаггүй газар ганцхан өмнөд туйлаар үл хэмжигдэнэ. Шинэ Зеланд, Ирланд, Исланд зэрэг оронд 0 могой (гэрийн тэжээмэл болон амьтны хүрээлэнгийнхийг эс тооцвол) бий. Лууван 0% – ийн өөх тостой.

№2. 0888 888 888

02

Болгарын үүрэн холбооны оператор Mobitel компаниас 0888 888 888 гэсэн дугаарыг худалдаанд гаргахыг хоригложээ. Энэ шийдвэр 0888 888 888 дугаарыг хэрэглэж байсан гурван хүн ээлж дарааллан нас барсантай холбоотой.

№3. Нэг

03

АНУ – ын Небраска мужийн Monowi тосгон 1 хүн амтай. 1991 онд ердөө нэг вэбсайт бүртгэлтэй байсан бол өдгөө энэ тоо 1.037.469.500 гаруйгаар хэмжигдэх болжээ. Elvis Presley (1935 – 1977) амьдралдаа ганцхан л сурталчилгаанд тоглосон нь «Southern Maid Donuts» – ийн радио шторк байжээ.

№4. Хоёр

04

Тарантула аалз 2 – 2.5 жил юу ч идэхгүй амьдрах чадвартай. Тэгвэл цэнхэр халим 6 сар л юу ч идэхгүй амьдарч чадна.

№5. Дөрөв

05

Дэлхий дээр 20.000 төрөл зүйлийн зөгий амьдардаг. Тэдний 4 – 6 нь л бал үйлдвэрлэдэг.

№6. Арван долоо

06

Тоотой холбоотой мухар сүсэг олон бий. Италичууд 17 – ийн тоог азгүйдэл авчирдаг гэж үздэг. Ром тоогоор XVII гэж бичигддэг 17 – ийн тоо VIXI буюу «үхэл» (Ингээд амьдрал минь дууслаа) гэсэн утга илэрхийлнэ. Тэгвэл Австраличууд 87, Энэтхэгчүүд 26, харин Тайвань, Украин, Мали зэрэг оронд 17 – ийн тоог бэлгэшээдэггүй.

№7. Хорин хоёр

07

Paramount Studios – ийн лого дээр 22 таван хошуу дүрслэгдсэн байдаг. Таван хошуу бүр хамтран ажиллахаар гэрээ байгуулсан уран бүтээлчдийг (анхны лого дээр 24 байсан) илэрхийлнэ. Харин уулын оргил нь АНУ – ын Юта мужид байдаг Ben Lomond – ынх юм.

№8. Гучин ес

08

Афганистанд 39 – ийн тоо орсон бүх зүйл цээртэй. Учир нь энэ тоо нэгэн биеэ үнэлэгч охидыг зуучлагчийн тансаг зэрэглэлийн машины дугаар байжээ. Хэрвээ яалт ч үгүй 39 орсон утасны дугаартай бол дугаар нууцлах үйлчилгээгээр дугаараа нуухгүй л бол хэн ч дуудлагыг нь авахгүй. Тэр ч бүү хэл 39 настайгаа хүртэл нуун, насыг нь асуувал 40 хүрэхэд нэг жил дутуу гэх мэтээр хариулдаг.

№9. Жаран ес

09

Бүсгүй хүн хамгийн олондоо хэдэн хүүхэд төрүүлэх боломжтой вэ? 69 гэвэл та итгэх үү? Тэгвэл ОХУ – ын тариачин Фёдор Васильевийн гэргий 27 удаа амаржихдаа нийт 69 хүүхэд төрүүлсний хоёр нь эндсэн түүх бий.

№10. Нэг зуу

10

Англи хэлний a hundred (100 тоо) гэдэг үг эртний норвеги хэлний hundrath гэсэн утгатай үгнээс гаралтай. Тэгвэл энэ нь тус хэлээр 120 – ийн тоог илэрхийлдэг байжээ. Дэлхийн 20 гаруй улс орон хуванцар мөнгөн дэвсгэртийг гүйлгээндээ оруулсан байдаг. Тухайлбал Австралийн $5 болон $100 долларын мөнгөн дэвсгэртийг хуванцраар хийдэг. Ийм мөнгөн дэвсгэртийг хийхэд өртөг өндөр ч цаасан мөнгөн дэвсгэртээс 2.5 дахин удаан ашиглагддаг ажээ.

№11. Гурван зуун тавь

11

АНУ – ын 35 дахь ерөнхийлөгч John F. Kennedy (1917 – 1963) хамгийн хурдан ярьдаг хүмүүсийн нэг байжээ. Тэрбээр нэг минутад 350 үг хэлдэг байсан гэнэ. Тэгвэл та биднийг ярихад 72 булчин ажиллаж байдаг.

№12. Зургаан зуун хорин тав

12

Хүний биеийн хамгийн том эрхтэн бол арьс. Тэгвэл арьсны 6 см.кв талбай тутам 625 хөлсний булчирхай байдаг. Түүнчлэн 60 ширхэг үс, 30 см судас бий.

№13. Нэг мянга

13

Алтан гургалдай шувууны зүрх нэг минутад 1000 удаа цохилдог бол далавчаа нэг минутад 90 удаа дэвдэг.

№14. Зургаан мянга

14

Хэрэв хүний биеийн ДНХ – ийг нийлүүлбэл сар руу 6000 удаа очсонтой тэнцэх хэмжээний урт болно.

№15. Есөн зуун триллион

15

АНУ – ын Аризона мужийн The Grand Canyon хавцал 4926 км.кв талбайтай. Тэгвэл энэ талбайд хөлбөмбөгийн 900 триллион бөмбөг багтана. Хөлбөмбөгийн нэг бөмбөг дунджаар 32 хэсэг арьс, 642 оёдлоос бүрддэг.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!