Нэр дэвшигч М. Нарантуяа хандив “гуйлаа”

УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшихээр шийдэн, албан ёсоор үнэмлэхээ гардаад байгаа дуучин Нара буюу нэр дэвшигч М.Нарантуяа хандив гуйж байна. Тэрбээр урьд нь 801 сонгогчийн гарын үсэг цуглуулах ажилд чухам хэдий хэмжээний мөнгө зарцуулж, хэнээс тусламж авснаа эрхэм “Цэнхэр үст” Цэрэн эгчийн хүсэлтээр олон нийтэд ил болгосон удаатай.

Тэгвэл өнөөдөр албан ёсны хандивын данс нээж байгаагаа өөрийн цахим хуудсаар дамжуулан дуулгасан юм. Тэрээр бичихдээ.

Сайн байцгаана уу,

Юуны өмнө өнөөдрийг хүртэл дэмжиж, урам зориг өгч ирсэн та бүхэндээ үргэлж талархаж байдаг шүү.
УИХ-ын сонгуулийн 69-р тойрогт бие даан нэр дэвших эрхээ авсан тул албан ёсоор сонгуулийн хандивын дансаа нээлээ.

Сонгуулийн кaмпанит ажил явуулахад маш их зардал гардаг юм байна, ялангуяа эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүстэй өрсөлдөхөд санхүүгийн нөөц маш чухал байдаг юм байна.

Та бүхний сэтгэлээсээ өгсөн мянган төгрөг ч сонгогчиддоо өөрийн мөрийн хөтөлбөрөө танилцуулахад чухал нөлөөтэй юм. Би хандиваар цугласан нэг төгрөгийг ч ариг гамтай зарцуулж намайг дэмжиж байгаа хүмүүсийн итгэлийг алдалгүй тууштай зүтгэж, зорьсон зүйлээ ажил хэрэг болгохыг хичээх болно.

Хандивын дансанд цугласан мөнгө, түүний зарцуулалтын тайланг хуульд заасны дагуу гаргаж Сонгуулийн ерөнхий хороо болон олон нийтэд мэдээлэх болно.

Та шилжүүлэг хийхдээ гүйлгээний утга хэсэгт өөрийн овог нэр, регистрийн дугаарыг заавал бичээрэй.

Хандивын данс: ХААН БАНК 5163030250

Хүлээн авагч: Мөнхтөрийн Нарантуяа гэсэн байна.

Эх сурвалж: Photonews.mn

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close