Жүжигчин О.Цэнгэлийн “хоёр өөр төрх” олныг эргэлзүүлэв

Жүжигчин гэх тодотголыг нэрнийхээ өмнө хэлүүлэхийг хүсээд байдаггүй мэргэжлийн бус жүжигчид бий. Тэдний нэг нь О.Цэнгэл. Олонд кинонд бүтээсэн дүрээрээ танигдсан тэрбээр мэргэжлийн жүжигчин биш. Энэ талаар “Би мэргэжлийн жүжигчин хүн биш. Гэхдээ ажилласан хэдэн кинонуудаасаа, хамтарч ажилласан мундаг жүжигчид найруулагчдаас суралцаж, сэтгэл зүрхээ зориулж, чадахаараа хичээж л яваа хүн. Тэднээс сурсан зүйлээс харахад жүжигчид хэзээ ч өөрийнхөө хувь хүнийг бодож, хөөрхөн, сайхан, гоё харагдах гэж хичээдэггүй. Тухайн дүрийн онцлогоос хамаарч хэн байх вэ гэдгээ өөртөө тодорхойлж уг уран бүтээлдээ ханддаг юм байна лээ. Зургийн талбайгаас өөр газар Цэнгэл байж болох ч яг зураг эхлэхэд Навчаа л байх ёстой. Энд тэндээ нэмж будаг түрхүүлж эсвэл энийг ч өмсөхгүй тэрийг ч углахгүй гэж хэлж хэзээ ч болдоггүй юм билээ. Чи тэр чигтээ найруулагч, зураач, нүүр хувиргагчийн мэдлийн хүн.

Чиний бие л чи болохоос чам дээр шинэ хүн бүтээж түүнийг чамаар дамжуулж амилуулж байгаа гэсэн үг юм. Тиймээс үзэгч та киног үзэхдээ тэндээс хэн нэгэн хөөрхөн бүсгүй, сайхан залууг хайж биш хэн нэгэн хүнийг, хэн нэгэн өөр дүрийг хайж үзэж байгаасай. Дөнгөж кинон дээр ажиллаж эхэлж байгаа дүү нар маань ч бас хөөрхөн сайхан харагдах гэж биш хэрхэн өөрт оногдсон ажлаа чанартай гүйцэтгэж өөр хүн амилуулах вэ гэж бодож ороосой. Монгол кино дэлхийн дэлгэцэнд хүрэх тэр мөчийн төлөө сэтгэл зүрх, оюун ухаан, хүч чадлаа зориулан хөдөлмөрлөж хийж бүтээж яваа бүх хүмүүст баярлалаа. Монгол кино мандтугай” хэмээв.

Саяхан түүний тоглосон шинэ кино үзэгчдийн хүртээл болсон юм. Нээлтийн үеийнхээ гэрэл зургийг найзууддаа сонирхуулахад “энэ хоёр өөр хүн юм уу эсвэл нэг хүн юм уу ” гэж ихээхэн эргэлзээнд оруулаад авсан юм.

Эх сурвалж: Dorgio.mn

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close