Жүжигчин Н.Мөнхсоёлын нэртэй хуурамч хаягаар уралдаан зарлажээ

“Сити” дээд сургуулийг төгсөөд удаагүй байхдаа хэд хэдэн киноны гол дүрд тоглон, УДЭТ-ын жүжигчин Б.Тамирын ээлжит амрагаар тодорсон тэрбээр богино хугацаанд олонд танигдсан. Гэвч амрагийн паянгаараа хэвлэлийн хуудсанд залрах нь ихэссэн жүжигчин бүсгүй маань төд удалгүй ганцаар хоцорсон бөгөөд анхны амьдралдаа алдсан алдаагаа давтахыг хүсээгүй гэдгээ цахим ертөнцөд зарлаж байлаа. “Мөрдөгч” олон ангит киноны Гэрэлмаа гэх бүсгүйн дүрээр олны анхаарлыг татах болсон Н.Мөнхсоёл сүүлийн үед “Яг түүн шиг” телевизийн шоу нэвтрүүлэгт оролцон, уран бүтээлийн олз омог ихтэй яваа юм.

Үүнтэй зэрэгцэн түүний нэрээр хуурамч фэйсбүүк хаяг нээж, бусадтай харилцах дуртай бусармаг этгээдүүд ч гарч ирээд байгаа бололтой. Өмнө нь бас түүний нэрээр твиттер хаяг нээсэн хэрэг гарч байснаар барахгүй, жүжигчин бүсгүй энэ тухай албан ёсоор мэдэгдэж “Найз маань надад твиттер хаяг бэлэглэлээ гэсэн үгтэй Н.Мөнхсоёл гэх твиттер хаягийг би нээгээгүй. Надад ерөөсөө твиттер хаяг байхгүй. Энэ хүн одоо больчихоосой” хэмээн уг хаягийг зураг хөрөгтэй нь олонд харуулсан байдаг.

Гэтэл өдгөө нэрийг нь ашиглан хуурамч фэйсбүүк хаяг нээсэн этгээдүүд бүр гар утасны хонжвортой уралдаан хүртэл зарлаад амжиж. Жүжигчин бүсгүйн найз нөхөд, үзэгч фэнүүд нь үүнд хууртагдаж эхэлснийг мэдээд Н.Мөнхсоёл “Хүний нэр төр ашиглан хуурамч пэйж хуудас нээж идэвхижүүлэхээ болио. Өчнөөн хүмүүс намайг гэж андуурч мэссэж бичиж, тэдэнд нь миний өмнөөс хариулсан байх юм. Энэ би биш шүү,найзуудаа репорт хийгээд өгөөрэй” хэмээн чамгүй сандарчээ. Хэрэг явдал даамжрахаас өмнө сануулга өгсөн түүний хуучин хаяг нь хэвээрээ гэдгийг тэрбээр ийнхүү зарласан юм.

Эх сурвалж: Zone.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!