Дуучин А.Хишигдалай: Насаар минь намайг залуус эргүүлэхгүй…

Хайртай залуугаа мисс хүүхэнд алдсан шаналал гунигаа одоо л нэг мартав уу гэлтэй, дуучин А.Хишигдалай эрх дураараа гунхаж явна. Хэнэггүй ч гэмээр эршүүд төрх, чөлөөт стилиэ өөрчлөн эрчүүдийн харцыг татсан дур булаам бүсгүй болж хувираад байгаа. Уран бүтээлийнхээ өнгө аясыг хүртэл өөрчлөөд авсан тэрбээр сүүлийн үед фэнүүдийнхээ цахим захидал, хачирхалтай хүсэлтээс болж чамгүй “ядарсан” гэх.

Дуучин бүсгүйн хөөрхөн зургийг шохоорхон ширтсэн нөхрөө харамлаж, А.Хишигдалайг ил далдаар заналхийлсэн хартай эхнэрүүдээс гадна өмсч зүүсэн бүхнийг нь “зээлээр” хэрэглэхийг гуйсан, бас шаардсан дэггүй охид хүүхнүүдийн мессеж ёстой л нэг залхаагаад авчээ. Гэсэн хэдий ч угийн цоглог, ганган хээнцэр бүсгүй маань толгой гэдгэр алхан өөрийн цахим хуудаснаа энэхүү шүлгийг онцлон тавьжээ.

…Насаараа би залуу байхгүй

Насаараа би бардам байхгүй

Насаараа миний арьс чанга байхгүй

Насаар минь намайг залуус эргүүлэхгүй

Ганцхан зуны настай цэцэг шиг залуу насанд айх, ухрах шалтгаан надад алга.

Алдвал алдаг, алдааг засаж болно.

Оновол оног. Буруу явбал буухад угаасаа амархан” хэмээн уянгалуулсан А.Хишигдалай тийм ч удаан хугацаанд ганцаараа явах бодолгүй байгаа бололтой.

Эх сурвалж: Zone.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close