Хартай эхнэрүүдэд “чичлүүлсэн” мисс Г.Нандинчимэгийн эротик гоёл

“Miss World Mongolia-2006” тэмцээний гуравдугаар байрын шагналт мисс, загвар өмсөгч Г.Нандинчимэг өөрийн нэртэй “Nandinway” компаниа байгуулснаас хойш загварын тайзаа бараг л мартсан. Үе үехэн загварын томоохон шоунд оролцож харагддаг мисс бүсгүй эротик  сэтгүүлийн нүүрэнд хагас нүцгэн зургаа авахуулан нэлээдгүй хэл аманд өртөж явсан ч өдгөө хоёр хөөрхөн охины ээж болоод чамгүй намба суусан.

Нөхрийнхөө талаар ихэд нууцалдаг Г.Нандинчимэгт болзох санал тавьж, гэнэтийн бэлэг илгээх эрчүүд цөөнгүй таардаг ч тэрбээр хатуухан хариу өгч буцаадаг тухайгаа нуугаагүй. Гэвч царайлаг сайхан бүсгүйд зовлон хаанаас мундах билээ. Хартай эхнэрүүдийн өдөөн хатгалт, хэл амны бай болж суугаадаа ихэд харамссан мисс Г.Нандинчимэг өмнө нь ингэж бухимдаж байжээ. “Ёох, хартай авгай нараас залхаж байна шүү.

Мөрөөрөө мөөмөө унжуулаад л, ажлаа хийгээд явж байхад л ядаргаа болох юм. Ер нь ажиглаад байхад боловсролтой эмэгтэйчүүд хар багатай байх юм. Хөөрхөн төрсөн нь миний буруу юу” хэмээн тэрбээр хошигноод авсан удаатай. Саяхан багахан хэмжээний хандивын аян зохион байгуулж, ЭХЭМҮТ-д нярайн шарлалтын багаж бэлэглэсэн мисс бүсгүй өнөөдөр иймэрхүү эротик гоёлоо гайхуулж орхилоо. Үнэндээ сүүлийн үед моод болоод байгаа эл загварын даашинзыг олны танил хүүхнүүд ихэд сонирхож, сонгодог нь нууц биш.

Эх сурвалж: Zone.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close