Ялдамхан ээж Б.Мишээл уран бүтээлдээ эргэж орохоор шийдэв үү

Нэг хэсэг мэргэжил нэгт жүжигчин Г.Анхбаяртай хайрын романс үүсгээд байсан Б.Мишээл гэнэтхэн л хувиараа бизнес эрхэлдэг М.Цэнгүүн гэх залуутай хуримаа хийж, хөл хүнд болсон зургаа олонд дэлгэсэн билээ. Монголын орчин үеийн кино урлаг дахь эмэгтэй жүжигчдийн дунд ид гялалзаж яваа “Үүлэн үст” маань өнгөрсөн сарын эхээр хөөрхөн хүүгээ өлгийдөн авсан билээ.

СУИС-ийг төгссөн даруйдаа өөрийн авъяас билгээ таниулж, алдартай хамтлаг дуучдын клип болон хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд гол болон туслах дүр бүтээснээр олны хараанд өртөж эхэлсэн жүжигчин Б.Мишээл ээж болоод чамгүй намба суужээ. Уран бүтээлээсээ хэсэгхэн хугацаанд чөлөө авсан тэрбээр хүүгээ салхилуулан эх хүний аз жаргалаар бялхаж яваа нь ийнхүү хэвлэлийнхэний дуранд өртсөн аж.

Тэрбээр хувийн амьдралаа чамгүй нууцалдаг хэдий ч айл гэрийн эзэгтэй, хөөрхөн хүүгийн ээж болсноосоо хойш үзэгч фэнүүдийнхээ өмнө элдэв маяггүй энгийн байхыг илүүд үзэх нь ихэссэн. Энэ ч утгаараа, эрээн мяраан гоёлоос өгсүүлээд энгэсэг сүрчигнээс хүртэл хэсэгтээ татгалзан үрийнхээ төлөө өөрийнхөөрөө байгаа жүжигчин бүсгүйн эгэл төрх олон хүнд таалагдсан нь мэдээж. Харин өдрөөс өдөрт өсч бойжиж буй бяцхан хүүтэйгээ хамт гадуур зугаалж, хувийн ажлуудаа амжуулж яваа Б.Мишээлд сүүлийн үед кинонд тоглох санал цөөнгүй ирсэн сурагтай. Ээж болоод удалгүй уран бүтээлдээ эргэж ордог урлагийн бүсгүйчүүдийн нэгэн адилаар жүжигчин Б.Мишээл ч аль хэдийнэ сонголтоо хийсэн гэнэ шүү.

Эх сурвалж: BreakingNews.mn
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close