Рэппэр гүнж N.M.N юунд улс төржив

Рэппэр N.M.N 2014 онд “М Галакси студи”-ээс зохион байгуулсан залуу уран бүтээлчдийг дэмжих “Alfa music” төслийн ялагчаар тодорч, энэ мөчөөс олны хараанд өртөх болсон. Уг төсөлд Чойжоо, Тэнүүн, Баярцэнгэл, Номин, Хишгээ зэрэг зургаан залуу уран бүтээлчид өрсөлдсөн юм. Рэппэр бүсгүй алдарт дуучин Бруно Марсын тоглолтыг Хонконгоор аялангаа үзэх эрхээр шагнуулж байжээ.

“Winner fitness club”-т фитнессээр хичээллэдэг түүний зургийг харсан фэнүүд нь гоё биетэй болж байна хэмээн магтах болжээ.

Мөн түүний нэгэн фэн нь “МУИС-т орох миний бас нэгэн шалтгаан. Даанч намайг элсдэг жил та төгсөөд явчихсан” гэсэн сэтгэгдэл илгээж байв.

Өмнө нь дуучин Зоригт, Оппозит, Lego хамтлагтай хамтран уран бүтээл туурвиж байсан N.M.N Жонон хамтлагтай хамтарсан Цахилбаа дуугаа клипжүүлсэн юм.

Харин хамгийн сүүлд туурвисан “Ганцаараа биш” дууны клипэн дээр тэрээр “Трэнд” брэндийн даавуун футболкоор “гангарсан” бөгөөд фэйсбүүк хуудастаа “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжив” хэмээжээ.

Жүжигчин Амараагийн бичлэгийг үргэлжлүүлсэн цувралыг амилуулсан рэппэр гүнжийн улс төрийн өнгө аяс, агуулгатай дуу дуулсанд зарим нь зүгээр л дуугаа дуулахгүй намын захиалга авч, улс төржлөө хэмээн унтууцан хүлээж авч байгаа гэнэ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!