П.Шүүдэрцэцэг: Эр хүн болоод яаж хайрлаж, халамжлахыг мэдрүүлмээр санагддаг

“Mixx” хамтлагийн дуучин Б.Болдбаатар буюу Тэмпотой үерхэж, хайрынхаа халуунд шатаж явсан мисс, жүжигчин П.Шүүдэрцэцэг өдгөө ганц бие гунхаж буй. Дурлалт хосуудын баярын өдрийг томоохон зочид буудлын тансаг өрөөнд тун ч романтик байдлаар тэмдэглэж, хамгийн сүүлийн үеийн загвар хийцтэй чамин утсаар бэлэг барьж явсан амраг залуугаасаа тэрбээр чухам ямар учраас салснаа дэлгээгүй.

Гоо сайхандаа чамгүй их анхаарал тавьдаг царайлаг бүсгүйн хувьд будаг шунх, хувцас гоёлоороо үргэлж олны хараанд өртдөг бөгөөд охид хүүхнүүдэд зориулан нүүрээ хэрхэн будах талаар сургалт явуулах гэж байгаа сурагтай. Тодорхой хэмжээний үнэ ханш тогтоогоод авсан энэхүү сургалтынхаа тухай өөрийн цахим хуудсаар дамжуулан зар түгээсэн мисс П.Шүүдэрцэцэг саяхан ийнхүү санаа алджээ.

“Заримдаа би эрэгтэй болоод эмэгтэй хүнтэй яаж харьцаж, яаж халамжилж, яаж хайрлахыг мэдрүүлмээр санагддаг. Мэдрэмж…” хэмээн санааширсан сайхан бүсгүйн сэтгэл яах аргагүй ганцаардаж байгаа бололтой. Магадгүй, нэгэн үе сэтгэл татагдаж явсан Тэмпо нь хүртэл түүнийг зуун хувь хайрлаж, халамжилж чадаагүй ч байж мэднэ.

Эх сурвалж: Zone.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close