Урлагаас уйдаж иогоор хичээллэх болсон дуучин Мино хүүтэйгээ хамт

Бэлтэй айлын эрх хүүг хайрласан гуравхан сарын настай гэрлэлтээсээ болоод залуу халуун насандаа мартагдашгүй гунигт түүх үлдээсэн гэгддэг дуучин, жүжигчин Т.Номин үзэгч фэнүүддээ Мино нэрээр танигдсан бүсгүй. “Хатариш” дуугаараа ёстой л нэг бужигнуулж явсан тэрбээр нөхрөөсөө салсныхаа дараа хэд хэдэн дуу гаргаад амжилт олоогүй.

Арга буюу хувийн амьдралдаа анхаарч, урьд нь үерхэж явсан хуучин найз залуугаа сонгосноор өдгөө хөөрхөн хүүгийн ээж болоод байгаа. Харамсалтай нь, анхны гэрлэлт шигээ ахиад л бүтэлгүйтсэн Мино өрх толгойлсон ээжүүдийн тоог нэгээр нэмсэн төдийгүй хэсэг хугацаанд “Эмоци” продакшинд харьяалагдаж явсан.

Хүүхдэрхүү төрхтэй, ялдамхан бүсгүй маань урлагийн ажлаасаа түр завсарлага авч бие галбиртаа анхаарч эхэлсэн. Түүгээр ч барахгүй сүүлийн үед иогоор хичээллэж, бясалгалын сургалтад хамрагдаж яваа гэнэ. Сэтгэл зүйн засал, дотоод амар амгаланг чухалчилсан Миногийн хувьд энэхүү сургалтад хамрагдсанаар их л олон зүйлийг мэдэрч, амьдралын утга учрыг ухаарч тунгаах болсон сурагтай. Авьяаслаг жүжигчин, дуучин бүсгүйн хөөрхөн шар хүү анх удаа олны өмнө ил гарсан нь энэ.

Эх сурвалж: BreakingNews.mn