Анугийн пейжид рекламдуулахад өндөр шалгуурыг давдаг

Галбирлаг бие, хөөрхөн царайгаа гайхуулсан түүний цахим хуудсан дахь зургууд нь байнга л 1000 хол давсан лайктай. Дагалдагч, like нь бүр 100 мянга хэдийнэ хол давсан нь Ч.Ануг төвөггүй тодорхойлох мэт. Түүгээр гоо сайхны бүтээгдэхүүнээ сурталчлуулах гэсэн уртаас урт цуваа үүсдэг. Өөрийн цахим хуудаснаа хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүн, ээж, хүүхдэд ээлтэй бүтээгдэхүүний талаар мэдээллийг хүргэж сайхан харагддаг нууцаасаа харамгүй хуваалцдаг нь охидыг хамгийн их баярлуулдаг.

Хүмүүсийн бичсэн коммент сэтгэгдэлүүдэд хариу бичиж, сэтгэлээсээ харьцдаг нь бүр ч олны хайрыг татдаг.Ч.Ануд пейж хуудсаар нь дамжуулж бүтээгдэхүүн рекламдуулах олон санал ирдэг ч тэрээр шалгууртай ханддаг. Хамгийн түрүүнд аль болох хүнд хэрэгтэй, чанар ханхлуулсан “саналыг” л хүлээн авдаг  ажээ. Тиймдээ ч түүнийг үзэл бодолдоо үнэнч амбицтай нэгэн гэж хамтран ажиллагсад нь дүгнэдэг.  Хэдийгээр бизнесийн нууц ч түүний цахим хуудасны “реклам” чамгүй олон оронтой төгрөг бүхий ханштай гэлцдэг.

01

02

03

04


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй