Таны арьс хэчнээн үнэтэй, сайн бүтээгдэхүүн худалдаж авсан ч холцруутаж арзайгаад, эсвэл батга шавсан хэвээр байна уу. Энэ зовлонгоос ангижрахын тулд чийгшүүлэгч, тос, өө дарагч зэрэг хэт зузаан оо энгэсэг түрхэхээс татгалз.

Таны арьс амьтай учраас хором мөч бүрт тань шиг уужим амьсгалахыг хүсч байгаа гэдгийг мартаж болохгүй. Арьс бол дотор эрхтэн, эрүүл мэндийн толь юм шүү.

Ингээд бидний өдөр тутам хэрэглэдэг цагаан будааг ашиглан арьсаа толигор болгох аргыг хүргэе

1. Хамгийн түрүүнд будаа агшаагаад дээр нь бага зэргийн ус хийгээрэй.

01

2. Будаагаа силикин материалтай даавуун дээр хийгээд шүүсийг нь шахна.

02

3. Шүүсээ хөргөчинд 20-30 минут байлгаарай.

03

4. Та будааны шүүс хэрэглэхээсээ өмнө нүүрээ сайтар угаахаа мартаж болохгүй.

04

5. Дараа нь та цэвэрхэн зөөлхөн даавуу дээр шүүсээ шингээгээд арьсаа жигд арчаарай.

05

6. Шүүсээр нүүрээ арчсаны дараа нүүр хорсох болно. Та хагас цаг нүүрээ бүү угаагаарай.

06

7. Хагас цагийн дараа та цэвэрхэн алчуураар нүүрээ арчиж болно.

07

8. Дараа нь өөртөө тохирсон тэжээлийн тосоо түрхээрэй.

08

9. Орой унтахаасаа өмнө будааны шүүс хэрэглэхэд арьс сайхан болно. Мөн хэдхэн удаагийн үйлдлээр таны арьс цагаарч, батга болон нүхжилт багасна.

09

10. Эмэгтэйчүүдийн нүүрэнд батга зэрэг гарах нь багс зэрэг бохирдсоноос болдог байна.

10

Зураг алаачид

Азид үнэд орж буй Монгол залуу