Та цахим үнэмлэхгүй байсан ч саналаа өгөх боломжтой

Өнөөдөр зургадугаар сарын 29 буюу сонгуулийн санал хураалтын өдөр. Өнөөдөр иргэд өөрийн харьяа хорооны санал хураах байранд очиж саналаа өгөх эрх нь нээлттэй.

Ингэхдээ та иргэний цахим үнэмлэхгүй байсан ч саналаа өгөх боломжтой юм. Тиймээс энэ асуудлаар Улсын бүртгэл статистикийн газрын эх сурвалжаас тодруулахад “Иргэд цахим үнэмлэхгүй байсан ч саналаа өгөх боломжтой. Учир нь санал авах байруудад сонгогчдын нэрсийг бүртгүүлсэн болохоор хурууны хээгээ уншуулан тус сонгогчийн нэр гарч ирсэн тохиолдолд саналаа өгөх боломжтой” хэмээсэн юм.

Харин шилжилт хөдөлгөөн хийлгэсэн иргэд заавал иргэний цахим үнэмлэхтэй байж саналаа өгөх шаардлагатай гэдгийг анхаарах хэрэгтэй шүү.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!