Эгчийгээ “хуулбарласан” Ч.Номинхолбоо хөх, өгзгөө томруулсан уу

Дуучин Ч.Уранхолбоо буюу Анугийн хуулбар мэт андуурмаар адилхан харагддаг дүү Ч.Номинхолбоог нь мэдэхгүй хүн ховор биз ээ. Тэдний эгч болох Ч.Уянхолбоо хэдийнэ айл гэрийн эзэгтэй, хөөрхөн хүүхдийн ээж болсон учраас ч тэр үү. Олонд танигдсан дүү нарынхаа адил элдэв янзын сенсааци үүсгэж, хачирхалтай зургуудаараа бусдыг гайхуулах дургүй.

Тэгвэл дуучин эгчтэйгээ адил мэс заслын ширээн дээр хэвтэж, гоо сайхны нэлээд олон төрлийн хагалгаа хийлгэсэн Ч.Номинхолбоо нэг хэсэг Ч.Анугийн туслахаар ажилладаг байлаа. Харин эгч нь нөхөрт гарч, өөрөө ч найз залуутай болсноос хойш уг ажлаа орхисон тэрбээр загварын ертөнцөд амжилт гаргах гээд бүтэлгүйтжээ. Учир нь, хэтэрхий намхан нуруутай гэгддэг царайлаг бүсгүйн хувьд фото моделиор ажиллахаас өөр сонголт үлдээгүй юм байх.

Сүлжээний бизнес эрхлэн, хэрэндээ л өөрийн биеэр сурталчилж яваа Ч.Номинхолбоог саяхан хөх, өгзгөө томруулах хагалгаа хийлгэсэн хэмээн хардах хүмүүс олон байгаа аж. Гэвч тэрбээр энэ бүхнийг эрс үгүйсгэж “Жаахан жин  нэмсэн үед угаасаа ингээд томорчихдог юм. Би мэс засал хийлгээгүй” гэж ихэд уурсангуй хариулсан гэнэ шүү.

Эх сурвалж: Zone.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй