Х.Баттулга: 2900 царцааг хууль цагдаагийн байгууллага шалгах ёстой

УИХ-ын сонгуулийн 9-р тойрогт нэр дэвшигч Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Баянхонгор аймгийн гурван тойрогт ялагдаж байх шиг байна. Бид нар ялагдлаа. Гэхдээ 2900 царцаа бүх зүйлийг эвдлээ. Аймгийн засаг дарга Жаргалсайхан энэ царцааны асуудлаа цагдаа, шүүхэд өгөх ёстой. Баянхонгор аймагт сүүлийн жилүүдэд хийгдсэн бүтээн байгуулалттай аймаг Монголд байхгүй.

Таван толгойг авч үлдсний ачаар өнөөдөр хүн бүр 100-200 мянган төгрөг авчихсан, ирэх долоо хоногт 300 мянган төгрөгөө авна. Монголчууд, Монголын төр гадны гар хөл болох ёсгүй. Царцааны асуудалд Жаргалсайхан дарга та хариуцлага хүлээх нь байна. Бүгдийг нь шүүхэд өгч асуудлыг шийдээрэй” гэж хэлжээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!