Уран чадвараа гайхуулсан мисс Э.Сэлэнгэ далайн эрэгт хэнтэй зугаацав

Шулуун шударга яриа, илэн далангүй байдлаараа үе тэнгийнхээ охид бүсгүйчүүдийг байтугай эрчүүдийг хүртэл алмайруулж чаддаг мисс, загвар өмсөгч Э.Сэлэнгэд дургүй хүмүүс ч цөөнгүй бий. Загварын ертөнцийн булхай, хөшигний цаадах хорон тэмцлийг шударгаар хэлчихээд манайдаа л “акул” гэгддэг хэдэн үеэ өнгөрөөсөн топ моделиудад чичлүүлж явсан түүх ч түүнд бий.

Мөн дотны найзаа хэмээн итгэж нөхөрлөсөн олны танил нэгэн мисс хүүхэн түүний хайртай залууг хэрхэн булааж авсан тухай нэр устай нь онцлон хэвлэлд дэлгэсэн Э.Сэлэнгэ загварын тайзан дээр дахиж гарахааргүй болтлоо ад үзэгдсэн удаатай. Гэхдээ зөвхөн Монголд шүү дээ. Тэртээ тэргүй, түүнд олон улсын томоохон агентлагуудад ажиллах холбоо сүлбээ хангалттай байдаг болохоор энд тэгтлээ хоргодоод байх зүйлгүй мэт аашилдаг.

Харьд бүдгэрсэн дурлалын паян, нүцгэн зураг, эротик бичлэгүүдээсээ огтхон ч ичдэггүй гэх мисс бүсгүй өдийг хүртэл ганцаараа яваа төдийгүй бэлтэй эрхмүүдийн эхнэрүүдийг хайрлаад болзоонд ч бараг явдаггүй гэсэн. Харин саяхан тэрбээр далайн эрэг дээр тун ч романтик байдлаар амарч тухлан, уран чадвараа гайхуулж орхисон нь олон хүний хардлагыг төрүүлээд байгаа бололтой.

Эх сурвалж: BreakingNews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close