Эхнэртэй эрийг “сонгосон” шаргал үст Ука ганц бие ээж болсноо нуув уу

“Киви” хамтлагийн ахлагч Ука нөхөрт гарч, үрийн зулай үнэрлэснээр авьяаслаг бүсгүйчүүдийн уран бүтээлийн замнал дуусгавар болсон гэж хэвлэлийнхэн бичиж байсан ч худал гэдэг нь батлагдсан. Харин ч бүр нярайлаад удалгүй уран бүтээлдээ эргэж орсон Ука урьдынхаасаа улам үзэсгэлэнтэй болсноо харуулж, шинэ дуунуудаараа бэлэг бариад байгаа.

Сүүлийн хэдэн жил хамтлагийнхаа охидоос илүүтэй загвар зохион бүтээгч Катя Зол буюу Г.Золцэцэгтэй үерхэж нөхөрлөх болсон Ука түүний ачаар заяаны ханиа олсон гэлцдэг. Царай төрх, бие галбираараа ихэр мэт адилхан харагддаг сайхан бүсгүйчүүд хүсэл сонирхол, үзэл бодлоороо нэгдсэн төдийгүй шаргал үсээрээ ч мөн ижилсэх дуртай. Тэд зөвхөн найзууд байгаад зогсоогүй бөгөөд шаргал үст Ука сайн найзынхаа садан төрлийн залуутай ханилж, анхны үрийнхээ зулайг үнэрлэсэн гэдэг юм билээ.

Д.Уламбаяр буюу Укагийн нөхөр өмнө нь гэр бүлийн амьдрал зохиож байсан бөгөөд дуучин бүсгүйтэй амраглахын тулд эхнэр, хүүхдээ орхисон тухай жиг жуг хийлцэх хүмүүс цөөнгүй. Гэвч үүнийг нь мэдсээр байж айл гэрийн амьдрал үймүүлж, эхнэртэй эрийн хүүхдийг төрүүлсэн гэгдээд байгаа шаргал үст Ука маань ганц бие ээж болсноо нууж яваа гэх “бор шувуу” олны дунд нисч эхэллээ. Өдийг хүртэл хүүгийнхээ эцгийг нууцалж яваа дуучин бүсгүйг өрх толгойлсон ээжүүдийн тоог нэгээр нэмж, амраг залуугаа авгай хүүхэд рүү нь “явуулсан” талаар ярих хүмүүс олон байгаа гэнэ шүү.

Эх сурвалж: Zone.mn