Зуслангийнхаа газарт нарс мод тарьсан мисс Ч.Содтуяагийн эгэл төрх

“Азийн модель” агентлагийн захирал, мисс Ч.Содтуяаг загварын ертөнцөд чамгүй хүндтэй байр суурь эзэлж, шавь нарынхаа тоог өдрөөс өдөрт нэмж яваа хөдөлмөрч бүсгүй гэлцдэг нь үнэн. Хувийн амьдралынхаа талаар төдийлөн ам нээх дургүй түүний хувьд С.Содонгоо нэртэй хөөрхөн охин, хайртай ээжийгээ цаг үргэлж баярлуулахыг хичээдэг юм билээ.

Энэ ч утгаараа, гадаадад ажлаар явахдаа ээж охин хоёроо дагуулах дуртай мисс бүсгүй загварын ертөнцийн нүд гялбам тансаг амьдралаас холдохоороо энгийн нэгэн эзэгтэй болж хувирдаг аж. Тэрбээр саяхны нэгэн амралтын өдрөөр зуслангийнхаа газарт нарс мод олныг тарьж, ногоон байгальдаа анхаарал тавьсан нь энэ.

Олны танил зарим хүүхнүүдийг бодвол, элдэв хэл аманд өртөөд байдаггүй мисс Ч.Содтуяагийн эгэл төрх олон хүнд таалагдаж байгаа биз ээ. Миссийн титэм, хээнцэр даашинз, чамин чимэг зүүлтээ энгийн нэгэн хувцас, хүрз, хувингаар сольсон захирал бүсгүйн амралтын нэг өдөр бүтээмж дүүрэн өнгөрчээ.

Эх сурвалж: BreakingNews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!