Улстөрч болох хувь дутсан дуучин Нара “эрос” стильдээ эргэж оров уу

УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшээд бүтэлгүйтсэн дуучин М.Нарантуяа буюу Нара стиль имижээ эрс өөрчлөөд байсан цаг саяхан. Үс засалт, нүүр будалтаас өгсүүлээд хувцасныхаа загварыг хүртэл танигдахын аргагүй өөрчлөн сонгуулийн өдрүүдэд цэнхэр дээлнээс салахаа больсон тэрбээр улстөрч болох хувь дутсан гэлтэй.

Гэсэн хэдий ч, хүсэл зорилгоосоо буцаж няцахгүйгээр 2020 он хүртэл өөрийнхөө мэдлэг боловсролыг дээшлүүлнэ гэдгээ амласан дуучин бүсгүй маань сонгуулийн маргаашнаас эхлэн урьдын адил “гялалзаж” эхлэх нь тэр. Үсний засалт, нүүрний будалтаа хүртэл урьдын адил янзалж эхэлсэн дуучин Нара эрос стилиэ эргэн санасан гэлтэй.

Харин улс төрд хөл тавихаар зэхэж явахдаа эрс хувирсан шигээ эргээд иймэрхүү дүр төрх харуулна гэдэгт нь итгэж ядсан хүмүүс “Хэт задгай хувцас битгий өмсөөрэй” хэмээн цахим  хуудсаар нь дамжуулан захиж байгаа сурагтай. Одоо ч бараг “хаширсан” байлгүй дээ, Нара минь.

Эх сурвалж: Zone.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!