Асашёрюү Д.Дагвадорж: Алж чадахгүйгээс хойш сүржигнэхээ л байчих л даа

Асашёрюү Д.Дагвадорж ийнхүү тэсгэл алдан өөрийн цахим хуудаснаа бичжээ. Өнгөрсөн сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн Д.Сумъяабазар ахыгаа болон АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ, “Женко” Х.Баттулга зэрэг “хуурай ах” нарыгаа илтэд дэмжин, сурталчилгааных нь ажилд идэвхтэй оролцож явсан тэрбээр нэг л зүйлд их харамссан гэнэ. Энэ тухайгаа мань эр “Наадам ч дөхлөө дөө… Нэг зүйлийг хэлмээр санагдаад болохгүй байна. Хүнийг амьдаар нь алж болдгийг саяын сонгуулиар харлаа. Би тэр хүнтэй сүүлийн гурван жилээс ойр байж, хийсэн бүтээсэн зүйлийг нь хажуунаас нь харж явлаа. Ямар агуу Монгол сэтгэлтэйг нь мэдэрч, юуны төлөө зүтгээд байгааг нь харж ойлгосны хувьд халаглах, хайрлах, бахархах сэтгэл төрсөн юмаа…

“Эр хүн эр хүндээ хайртай” гэдэг дээ. Түмний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, монголчууд хэдэн зуун жил хөрш улсынхаа түүхий эдийн бараа нийлүүлэгч болж, дорд явуулах бодлогын эсрэг яаж ярьж, зүтгэж байгааг хараад залуучууд минь ойлгоосой, мэдрээсэй гэсэн бодол байнга бодогддог болсон юмаа. Хэдий миний энэ бичиж байгаа зүйл бусад хүмүүст таалагдахгүй байж магад. Түүнийг ойлгоно оо. Монголчуудыг Монгол хүн л хөгжүүлнэ. Харин яаж… Эдийн засгийн үндэслэлтэй сайн материал, хөрөнгө мөнгө босгох, бэлэн болсон прожектууд түүний ажлын ширээн дээр овоолоостой байна.

Цаас чухал, маш чухал байдаг юм. Амаар ажил явдаггүйн адил бүх зүйл дэлхийн түвшинд хийгдсэн материал дээр тулгуурлаж явна шүү дээ. Хүний нөхөрлөл гэж юу юм бол оо. Эрх ашиг… Эд зүйлс… Миний хувьд итгэл, сэтгэл гэж боддог. Тэмүүжин, Жамух шиг анд барилцсан улс нэгнээ барьж идэхийг л харж сууна даа. Хүний амьдрал богинохон, хүн тийм их юм хэрэггүй. Энэ хүн эргэж ирнэ гэж би итгэдэг. Таныг олон мянган монголын халуун цуст цовоо залуучууд ард чинь зогсож байгаа шүү. Алж чадахгүйгээс хойш сүржигнэхээ л байчих л даа. Гундах үе байхад мандах үе ирдэг юмаа, ах минь. Эрийн хуйх, сайн ах минь… 09:50 минут” хэмээн бичсэн бөгөөд нойрыг нь хулжаасан энэхүү бодлоо тэрлэхээр өглөө эртлэн босчээ.

Эх сурвалж: Zone.mn

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close