Охидыг шуугиулсан Б.Цэцэгийн тураах “жор”

Мэргэжлийн жүжигчин биш хэрнээ Азийн кино наадмаас шилдэг эмэгтэй жүжигчний шагнал авсан хүн бол Б.Цэцэг гэх энэ бүсгүй. Америкчуудын бүтээсэн “Хадаг” уран сайхны кинонд гол дүр бүтээж энэхүү дүрээрээ шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорсон Б.Цэцэгийг туршлагатай найруулагч нар анх шалгаруулсан авсан бөгөөд үүгээрээ ч олны анхаарлын төвд орж ирсэн нэгэн. Дэлгэцийн уран бүтээлээс илүү хувийн амьдралаа нэгдүгээрт тавьсан Б.Цэцэгээ ээж болоод нэлээдгүй жин нэмж, 120кг хүртлээ таргалсан гэдэг.

Тэгвэл тэрбээр дараах хоолны дэглэмээр өөрийн хуучин жиндээ хүрч, гоо үзэсгэлэнгээ “эргүүлэн авч” чаджээ. Мэдээж дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй гэдгийг Б.Цэцэг үргэлж сануулдаг. Түүний тураах хоолны дэглэм тав хоног үргэлжилдэг гэдгээрээ онцлогтой.

Нэг дэх өдөр: Өглөө 4 аяга ус , хар кофе , овъёос 11:00 Энэ үед хамгийн том хоолоо иддэг.
Үүнд олон төрлийн ногооны салат болон жигнэсэн үхрийн мах 16:00 (цагийг нь буруу харсан ч байж магадгүй шүү) Тахианы цээж махтай ногоотой шөл эсвэл жигнэсэн ногоотой үхрийн махтай шөл

Хоёр дахь өдөр: 4 аяга ус , хар кофе , Овъёос 11:00 Жигнэсэн ногоотой яргай загас (salmon) эсвэл цагаан загас 14:00Үхрийн мах , төрөл бүрийн ногоо , чихэрлэг төмстэй хуурга 16:00 Тахианы цээж махтай улаан лоолийн шөл

Гурав дахь өдөр: Өглөө аяга ус , хар кофе , Овъёос 11:00 Цэцэгт байцааны шөл 14:00 Жигнэсэн ногоотой үхрийн махтай шөл 16:00 гадил жимс

Дөрөв дэх өдөр: Өглөө Өглөө аяга ус , хар кофе , Овъёос нүдэлж шарсан өндөгний цагаан ногооны хамт 11:00 Үхрийн жигнэсэн хэл ногооны салат 14:00 Үхрийн махтай улаан манжин шошны шөл 16:00 Бууцай лемон лууван алимтай сүүтэй

Тав дахь өдөр: Өглөө аяга ус , хар кофе 11:00 Үхрийн эсвэл тахианы махтай хулууны паста 14:00 Лимон лууван бууцайтай смүүтэй 16:00 Тахианы цээж махтай төрөл бүрийн жигнэсэн ногоо.