Таныг гайхалтай тураах шидэт ундааг хэрхэн хийх вэ?

Хэрэв та илүүдэл жингээ хаяхаар шийдсэн бол, юуны өмнө эрсдэлгүй арга зам сонгох ёстой юм. Жишээ нь, хурдан хугацаанд тураана хэмээн янз бүрээр сурталчлах элдэв эм, бэлдмэлүүд нь үнэтэй боловч, таны эрүүл мэндэд эрсдэл учруулах магадлалтай. Иймд, байгалийн жамаар турах нь хамгийн найдвартай арга мөн. Байгалийн арга замаар, сөрөг хор нөлөөгүй турах хамгийн шилдэг арга нь дасгал сургуулилтыг эрүүл, тэнцвэртэй, тэжээллэг хүнстэй хослуулах юм. Үүний зэрэгцээ, та өөх хайлуулж, илүү түргэн хугацаанд турахад тустай ундаа хэрэглэж болно. Энэ тохиолдолд, тэдгээрээс дараах 5 төрлийн ундаа хамгийн үр дүнтэй:

1. Детокс жүүс

01

Детокс (detox) жүүс нь илүүдэл жинтэй тэмцэхэд хамгийн ихээр найдаж болох ундаа юм. Детокс гэдэг нь англи хэлээр detoxification буюу биеийн хорыг тайлах гэсэн утгатай үгийн товчлол ажээ. Та энэ ундааг гал тогоондоо жимс буюу хүнсний ногоо, эсвэл аль алийг нь ашиглан, хялбархан гэгч нь бэлдэж чадна. Энэ жүүсийг хэдэн төрлийн жимс, ногоогоор хийж болно. Эдгээрээс, оранж төрлийн цитрус хэмээх жимс (citrus) нь жин хасч, хор тайлах хүчирхэг үйлчилгээтэй гэдгээрээ алдартай юм. Үүнээс гадна, та цагаан гаа (ginger), лууван, алимаар жүүс бэлтгэж, эсвэл эдгээрийг цитрусын жүүстэй хольж хэрэглэж болно.

2. Хүнсний ногооны жүүс

02

Хүнсний ногоогоор хийсэн жүүс нь удаан хугацаанд, аажмаар жин хасахад тохиромжтой. Жин хасахад хамгийн үр дүнтэй хүнсний ногоо нь брокколи, бууцай, бөөрөнхий байцаа, хятад байцаа, цэцэгт байцаа гэх мэт тоонолжин цэцэгт төрлийн ногоонууд юм. Та эдгээр ногоог дангаар нь, эсвэл жимстэй хольж, жүүс хийж болно. Ногооны жүүс нь илүүдэл жинтэйгээ тэмцэхэд танд туслахаас гадна, хөгшрүүлэгч чөлөөт радикал болон гормон гэмтээгч бодисоос таныг хамгаалж, хоргүйжүүлэх ач холбогдолтой.

3. Ногоон цай

03

Ногоон цай нь олон зуун жилийн туршид олон тооны увидасаараа гайхагдсаар иржээ. Тэдгээрийн нэг нь илүүдэл жин хасах юм. Та ногоон цайг элдэв жороор тусгайлан уулгүй, харин өдөр тутмынхаа хүнсний хэрэглээний нэг хэсэг болгон заншиж болно. Та цаг зав, дасгал хийхээс үл хамааран өдөрт нэг аяга ногоон цай уух нь таны биеийг хоргүйжүүлж, өөх хайлуулахад тусална. Ногоон цай нь их хэмжээний калори шатааж, хоолны дуршил бууруулахад тустай төгс байгалийн ундаа юм.

4. Жимсний жүүс -Цангис, лийр

04

Жимс бол амттай, жүүс хийхэд амархан, витамин, эрдэсээр баялаг хүнс юм. Үүнээс гадна, хэдэн зуугаар тоологдох олон төрлийн жимсний сорт бий. Эдгээрээс, лийр болон цангис жимсний  жүүс (cranberries) турахад хамгийн үр дүнтэй ундаа юм. Үүний дээр, энэ төрлийн жимснүүд амттай, С витаминаар баялаг гэдгээрээ алдартай ажээ. Өөх хайлуулах машин гэж алдаршсан лийр, цангисны жүүс нь бодисын солилцоог идвэхжүүснээр жин хасах төдийгүй, таны энергийн түвшинг нэмж, биед хэрэгтэй витамин, уурагаар хангана. Эдгээрээс гадна, цангисын жүүс E-coli гэх мэт бактериэр үүсгэгддэг давсагны янз бүрийн үрэвсэлээс сэргийлэхэд ихээхэн тустай гэдэг нь харагджээ.

5. Хар кофе

05

Хар кофег зохистой хэмжээнд хэрэглэх нь эрүүл мэндэд тустай гэдэг нь батлагдсан. Энэ ундаа чөлөөт радикалаас сэргийлэх анти-оксидант агуулах ба зарим төрлийн хорт хавдар, чихрийн шижин өвчнөөс сэргийлэх гэх мэт олон талын ач тустай. Эдгээрийн нэг нь жин хасах юм. Кофейн бол бодисын солилцоог идвэхжүүлж, калори шатаах төгс бодис болно. Хэрэв та жин хасахын тулд хар кофе хэрэглэх гэж байгаа бол, үүнийг сүү, сахар болон бусад амтлагчтай холилгүй, цэврээр нь хэрэглэх ёстой!

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close