Нэвтрүүлэгч Д.Одзаяа хайрлагдсан, аз жаргалтай эмэгтэй гэдгээрээ бахархав

МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Д.Одзаяа, “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин С.Амарзаяа нарыг олны танил, үлгэр жишээ хосуудын тоонд зүй ёсоор багтаадаг. Тохилог сууц, чамин гангараа, амтат зоог, романтик агшнуудаараа үргэлж олны анхаарлыг татаж явдаг залуу хосууд маань хоёр жилийн өмнө хөөрхөн хүүгийн аав ээж болцгоосон билээ. Ажлынхаа бэлтгэлийг хийж байгаа бичлэг нь цахим ертөнцөд тархаж, үзэгчдийн дунд “Хурдан ярьдаг бүсгүй” хэмээх албан бус нэртэй болсон Д.Одзаяа өөрийгөө хамгийн азтайд тооцдог нэгэн.

Дуучин нөхөр нь түүнд зориулан уран бүтээлээ туурвиж бүр хамтдаа клип, сурталчилгаанд хүртэл тоглодог болохоор арга ч үгүй биз. Эхнэртэйгээ цуг томоохон брэндийн сурталчилгаанд тоглож байсан дуучин С.Заяа өнгөрсөн хугацаанд тун ч романтик нэгэн гэдгээ цөөнгүй удаа харуулсан.

МҮОНТ-ийн нүүр царай болсон цөөхөн хэдэн нэвтрүүлэгчийн залгамж халааг амжилттай авч явах ирээдүйтэй хэмээгдээд байгаа сэтгүүлч Б.Одзаяа ч “Эмэгтэй хүн өөртөө хайртай хүнтэйгээ сууж, сайхан амьдрах ёстой гэж ах минь байнга захидаг байсан. Харин би тэр сайхан хайраа олсон азтай хүн” гэж нэгэнтээ дурссан билээ. Нэвтрүүлэгч бүсгүй саяхан өөрийн цахим хуудаснаа “Хэрвээ хайрт чинь чамд таалагдахаа больж эхэлбэл түүнд хайр халамж дутсаных… Хайрлагдсан, аз жаргалтай эмэгтэй ямар ч хүнд таалагдахгүй байх учиргүй… Алхам тутамдаа хайраа мэдрүүлж байгаарай, найзуудаа” хэмээн бичиж өөрийгөө хайрлагдсан, аз жаргалтай эмэгтэй гэдгээрээ ихэд бахархаад авчээ.

Эх сурвалж: BreakingNews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй