“Сайн дүү” Г.Сарангэрэл сарын өмнө нярайлж, охинтой болсноо нууж явна

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэг хэсэг нэр холбогдож, богино хугацаанд чамгүй олон шуугиан тариад амжсан Г.Сарангэрэл гэх энэ бүсгүйг хүмүүс одоо л нэг мартаж байх шиг. Мансууруулах бодис хэрэглэсэн хэмээн баривчлагдаж, огт санаандгүй байтал эрхэм сайдтай амрагийн харилцаатай болох нь илэрсэн гэгдээд байсан тэрбээр хэцүү нэртэд хүртэл хоригдоод амжсан. Өөрийгөө бохир улс төрийн золиос болсон гэдгийг олонд зарлаж, увайгүй улстөрчдийн булайг дэлгэнэ гэж сүрдүүлсэн Г.Сарангэрэл хэцүү нэртээс гарч, хайртай залуутайгаа хамт амьдарч эхэлсэн билээ.

Мөн хөл хүндтэй болоод удаагүй байхдаа хайртай аавыгаа бусдын гарт золгүй байдлаар алдсан тэрбээр хүнд бэрх зовлонгийн өмнө чамгүй сөхөрсөн гэлцдэг юм билээ. Тэгвэл сарын өмнөхөн нярайлж, ээж болсон Г.Сарангэрэл энэ тухайгаа ихээхэн нууцлан  өөрийн цахим хуудсыг хоослох дөхжээ. Түүгээр ч барахгүй, нялх үрийнхээ хүйсийг хэнд ч хэлэхгүй байхаар шийдсэн тэрбээр туршлагатай ээжүүдээс зөвлөгөө авч хэрэндээ л хүүхдээ асарч бойжуулан суугаа аж.

Намайг битгий сонгуульдаа оролцуул! Газар байгаа нэр хүндүүдээ шороонд булуулах гээгүй л бол! Тайван байлга!!!” хэмээн улстөрчдийг айлгаад авсан Г.Сарангэрэл нэгэнтээ “Алдаа л биз яадгийн, амьдрал ямар заавартайгаа ирэх биш” гэж эгдүүцжээ. Харин өдийг хүртэл хажууд нь тулж түшсэн амрагаа магтаж “Миний хань хамгийн мундаг, энэ хорвоо дээрх хамгийн халамжтай бас надад хайртай бас хамгийн сайхан залуу” хэмээсэн тэрбээр хөл хүндтэй байхдаа “Бүдүүн , тарган , илүүдэл жинтэй байна гэдэг яг л хар дарсан зүүд юмаа. Аймшигтай юм” гэж бие галбиртаа сэтгэл дундуурхан явсан гэнэ шүү.

Эх сурвалж: Zone.mn

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close