in

Мисс О.Ариунзул ханийнхаа нутагт амарч, хайрттайгаа цуг загасчлав уу

Хөөрхөн хүүгийн эцэг эх болцгоосон олны танил хосууд маань ажил амьдралаа хэнээс ч дутахааргүй төвхнүүлж яваа. Ээж болоод удалгүй загварын тайзнаа эргэн гарсан тэрбээр хэрхэн гоо сайхан, бие галбиртаа анхаарах тухай зөвлөмжөө цахим хуудсаар дамжуулан хүргэж байхаар амласан удаатай. Охидын хайрын “бурхан” гэгдэж явсан дуучин залууг өөртөө дурлуулж, хөөрхөн хүүг нь төрүүлээд байгаа азтай бүсгүй маань нөхрөөсөө ч дутахааргүй олны танил болж чадсан.

Ямар сайндаа л, дурлалт хосуудын баяраар нөхөртэйгээ хамтран хайрын дууны тоглолт хийж урлаг уран сайханд чамгүй авьяастай гэдгээ илэрхийлсэн тэрбээр “Фитнесс мисс” О.Оюунзул эгчийгээ ч “од” болгоод амжсан сэргэлэн нэгэн. Юутай ч, сургууль соёлоо амжилттай төгссөн мисс бүсгүй маань эзэмшсэн мэргэжлээрээ тууштай ажиллахаар төлөвлөж яваа юм билээ.

Тэгвэл дуучин Б.Амархүү болон мисс О.Ариунзул нар бяцхан хүү А.Анандын хамт Булган аймгийн Хутаг-Өндөр суманд амарч тухлан буй зургуудаа дэлгэлээ. Мисс бүсгүй хайрттайгаа цуг загасчилж, ханийнхаа төрсөн нутагт хэрхэн аз жаргалтай аялж буйгаа фэнүүддээ сонирхуулахаа мартсангүй.

Эх сурвалж: Zone.mn

Үсний будаг хэрэхлэхгүйгээр үсээ цайруулах хялбар арга

А.Хишигдалай: Эрчүүд ар тал сайтай, мөнгөтэй хүүхнийг их сонирхдог болж