Байгаль далайд амарч буй Х.Намууны дур булаам “эротик” агшнууд

“Wolarsen” нэртэй өөрийн брэнд уруулын будгаа худалдаанд гаргаад байгаа загвар өмсөгч Х.Намуун олон нийтэд МУГЖ Д.Хүрэлхүүгийн охин гэдгээрээ илүүтэй танигдсан бүсгүй. Аавтайгаа хамт “Тусгай ажиллагаа” киноны гол дүрд тоглосон тэрбээр эдийн засгийн чиглэлээр суралцсанаа ч умартах дөхөж дэлгэцийн урлагт шимтэх болсон. Энэ ч утгаараа, төд удалгүй “Шуугиан таригч” киноны гол дүрд амжилттай тоглоод байгаа Х.Намуун таван өнгийн сонголттой уруулын будгаар фэн бүсгүйчүүддээ бэлэг барьсан билээ.

Томоохон худалдааны төвүүдэд “Wolarsen” гэхээсээ илүүтэй “Хүрлээгийн охины будаг” нэрээр зарагдаж байгаа энэхүү бүтээгдэхүүнийхээ сурталчилгааг ч Х.Намуун өөрийн цахим хуудсаар тасралтгүй хийж байгаа. Тэрбээр тун удахгүй нүдний тень гаргах гэж байгаа төдийгүй өмнөх бүтээгдэхүүнийхээ талаархи санал шүүмжлэлийг ч сайтар тусгаж авсан аж.

Харин хэсэг хугацаад амарч зугаалахаар шийдсэн үзсгэлэнт бүсгүй маань Байгаль нуурын эрэг дээр ийнхүү олны нүдийг хужирлаж явна.  “Mixx” хамтлагийн гишүүн О.Гүнчин-Иштэй үерхэж байсан Х.Намууны хувьд найз залуугаасаа салсныхаа дараа чөлөөт стилиэр хувцаслах болж, бүр цагаан үсээр гоёхыг илүүд үзсэн билээ.

Эх сурвалж: Zone.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй