“Киви”-гийн Ц.Намуунаа: Эхнэртэй эрчүүд бол зүгээр л “жишээ”…

Рок попын өнгөт үрэл хэмээгддэг “Киви” хамтлагийн царайлаг, нуруулаг сайхан бүсгүйчүүд үргэлж л олны анхаарлын төвд байдаг. Үнэтэй машин хөлөглөж, тансаг хэрэглээгээрээ олныг алмайруулдаг сайхан бүсгүйчүүдээс хамтлагийн ахлагч Д.Уламбаяр нь өнгөрсөн жил ээж болж, хатуу зантай продюссерээ уяраагаад авсан билээ.

Хамтлагийн нөгөө хоёр гишүүн нь өдийг хүртэл ганц бие яваа гэж ам нээх бүртээ баталдаг ч олны танил чинээлэг эрхмүүдтэй нэр холбогдох нь даанч их. Тэгвэл нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо “Киви” хамтлагийн гурван бүсгүйд ямар эрчүүд таалагддаг тухай асуултад Ука “Намайг бүх талаар минь ойлгож дэмждэг, бас ямар ч үед байгаагаар минь хайрлах тийм л эр хүн таалагддаг. Түүнээс биш нэр алдар, хөрөнгө мөнгө болон бусад зүйл тийм чухал биш” гэж хариулсан аж.

Харин хамтлагийн хамгийн царайлаг гишүүн П.Алтанцэцэг “Сайхан гэр бүлийн амьдрал цогцлоохын тулд хосууд бие биедээ итгэж, хайрлаж, хүндэлдэг байх ёстой. Эмэгтэй хүнийг хайр халамжаар дутаахгүй авч явж чадах тийм нэгэн залуу таалагдана” гэсэн бол, Ц.Намуунаа нь “Жинхэнэ эрчүүд л таалагддаг. Эхнэртэй мөртлөө өөр бүсгүйчүүд рүү сээтэгнээд, элдэв янзын ааш аяг гаргаад байгаа эрчүүд ер таалагддаггүй. Эхнэртэй эрчүүд бол зүгээр л “жишээ” шүү дээ. Тиймэрхүү залуустай харьцаад байх шаардлагагүй” хэмээн бардам нь аргагүй хариулна лээ.

Эх сурвалж: Zone.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!