Пакистан залуусын харгис үйлдэл дэлхий нийтийг цочирдууллаа

Тус улсад эмэгтэйчүүдийн нэр төр, гоо сайхан, эрх чөлөөг хамгаалсан хууль яаралтай батлах шаардлагатай гэж дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байна. Мөн тус улсын эгэл жирийн иргэд үүнийг хүсэж байна.  Исламын улс орнуудад өөртөө таалагдсан бүсүйг эхнэрээ болгож авч чадахгүй бол хэнд ч хэрэггүй болгож орхих буюу  хүчлээр түлэх гэмт хэрэг гарсан байна. Үүнээс болж олон зуун мянган залуу сайхан бүсгүй бусдын нүднээс далд өвчиндөө шаналан амьдарч байна.

ОХУ-ын Lenta.ru  мэдээллийн сайтад ийм төрлийн халдлага дайралтанд өртсөн бүсгүйчүүдийн тухай “Хайрла эсвэл хүчлийг сонго ” гэх гарчигтай бодит сурвалжлага нийтлэгджээ. Пакистанд жилдээ 205-300 ийм тохиолдол бүртгэгдэж байна . Гэхдээ энэ тоо нь эрүүл мэндийн байгууллагад хандсан нь. Үүнээс гадна бүртгэгдээгүй тохиолдол, амь насаа алдсан бүгдийг оруулбал аймшигтай тоо гарах аж.

Хүчилд түлэгдэн хүний нүүр харах эрхгүй, шаналж явахаар  амиа хорлох замыг сонгосон бүсгүйчүүд олон. Тэдний хувьд энэ нь дээр гэж үзэх нь их. Бүсгүйчүүдийн нүүрийг хүчлээр түлж өс хонзонгоо тайлах гэмт хэргийн нийт гаралтын 90 орчим хувь нь Исламын орнуудад гарч байна. Мөн Энэтхэг, Их Британид гардаг аж. Ийм хохирол амссан бүсгүйчүүд амьдралаа алдахаас гадна сэтгэл санааны хэзээ ч нөхөгдөхгүй зовлонд унадаг байна.

01

Саире Лиакат өдгөө 29 настай. 22-хон настай байхдаа хурим хийхээс татгалзсаныхаа төлөө ийнхүү хүчилд түлэгдсэн. Гэхдээ тэрээр сэтгэлээр унаж амиа хорлохыг хүсээгүй. Өөр шиг нь хувь заяатай бүсгүйчүүдийн төлөө дуу хоолойгоо гаргаж олон улсын байгууллагад хандсан.

02

Ирам Саид гэх энэ бүсгүйг таалсан залуу гэрлэхийг хүсчээ. Тэрээр мөн л татгалсанаас хүчилд түлэгдэн өрөөсөн нүднээсээ салсан байна. Тэрээр одоо  Исламын улс орнуудыг  бүсгүйчүүдийн нэр хүндийг хамгаалах хуультай болгохын төлөө тууштай тэмцэж байна.

03

Шамми Ахтер гэх энэ бүсгүй 2005 онд 15-хан настай байхдаа гурван залууд хүчиндүүлсэн байна. Гэмт этгээдүүд өөрсдийн хар мөрөө баллахын тулд түүнийг араас нь гомдол гаргуулахгүйн тулд хүчлээр нүүрийг нь түлсэн байна.  Охины аав ээж гоо сайхны мэс засал хэдэнтээ хийлгэсэн ч эргэн нөхөгдөхгүйгээр түлэгдсэн учир үр дүн муутай байжээ.

04

Камбожмийн иргэн  Мин  өдгөө 36 настай. Тэрээр нүүрээ харуулахыг  хүсээгүй байна. 18 настай байхдаа нөхрийнхөө экс эхнэрт ийнхүү хорлогдсон байна. Гэмт этгээд түүнд эмчилгээний зардал, орон сууц, амьжиргааны мөнгө хангалттай тасалж өгсөн ч гоо сайхныг нөхөж өгч чадахгүй юм. Дэндүү аймшигтай түлэгдсэн учир 18 жил бусдын нүднээс далд амьдарч байна.

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close