Жүжигчин Г.Отгонцэцэгийн “нууцалсан гэр бүл”

Драмын театрын сор болсон сайхан бүсгүй Г.Отгонцэцэг сүүлийн үед сураг алдраад буй. Тэгвэл тэрбээр АНУ-д сурч, амьдарч яваа гэдэг. Түүнийг бие давхар болоод олны нүднээс дайжиж холыг зорьсон хэмээн ойр дотныхон нь ам нээсэн удаатай. Харин жүжигчин бүсгүй нөхөр, хүүхдээ олонд мэдэгдэхийг хүсээгүй юу эсвэл нууцалж байв уу, ямартай ч удтал чимээгүй байсан гэр бүлийн зураг дэлгэгдэх нь тэр.

Анх тайзнаа “Хувьсал” продакшны “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн Сэцэнгийн дүрээр үзэгчдэд танил болсон. Үүнээс хойш Чамайгаа алдмааргүй байна”, “Зургаадугаар сар минь баяртай”, “Боолын гэрээ”, “Амьдралын амт”, “Орхидос 1″, Орхидос 2”, “Аюултай харилцаа” зэрэг олон жүжиг, кинонд туслах болон гол дүрүүдийг бүтээж үзэгчдийн эчнээ танил болсон. Эрчүүдийг харцийг булаадаг сайхан бүсгүй заяаны ханиараа дуучин, жүжигчин Б.Одбаярыг сонгожээ.

Эх сурвалж: Dorgio.mn