Монголын шинэ үеийн хамгийн дур булаам залуус

Монголын сайхан залуу гэхлээр Т.Бат-Оргил, бодибилдингийн тамирчин Ө.Баянаа, жүжигчин Эби, Б.Болд-Эрдэнэ, Төрийн соёрхолт Д.Болд, за тэгээд хөвгүүдийн хамтлагууд төсөөлөгддөг. Тэд бүгд гэр бүлтэй болсон. Харин бид та бүхэнд шинэ үеийн, гол нь гэрлээгүй дур булаам залуусыг танилцуулж байна. Солонгосын дур булаам залуусын жагсаалт олны сонирхлыг татдаг. Монгол залуус ч дутахгүй орчин үежиж бүх талаараа төгс болж байна.

1.  Модель О.Амгаланбаатар: “Учиртай гурав”, “ТНГРИ”,  “Big fish”, “Содура”, “Бид3-ыг болзоо”, “Ар хударга” зэрэг олон кинонд тоглосон. ИЗИС-ийг төгссөн. Монгол модель агентлагийн загвар өмсөгч. “MANHUNT INTERNATIONAL 2012″ олон улсын шилдэг эрэгтэй загвар өмсөгч шалгаруулах тэмцээнд оролцон 13 дугаар байр эзэлж байсан. 2016 онд “Азийн стар модель” болсон.

2.  Жүжигчин Э.Тодгэрэл: Драмын театрын жүжигчин. “Чөлөөт хос”, “Ромео Жульетта” жүжгийн Меркуциогийн дүрийг бүтээж чадвараа харуулсан. “Бид 3-ын болзоо” түүний анхны дэлгэцийн бүтээл.

3.  Жүжигчин Э.Одбаяр: ”Шинэ үе” продакшны жүжигчин байсан. “Маш нууц” киноны гол дүрийг чадварлаг бүтээснээр олны танил болсон. “18 нас би чамд хайртай” киноны гол дүр, “Үргээлэг 2″-т мөн тоглосон.

4.  Жүжигчин Б.Шинэбаяр: Драмын театрын орчин цагийн Ромео. “Аав” киноны гол дүрийг бүтээсэн. “Хувьсал” продакшны “Атганд үлдсэн эрдэнэ” киноны Хангайн дүрээр олны талархлыг хүлээсэн.

5. Жүжигчин П.Баттөр: ”Тусгай салаа”, “Хөх толбот хүмүүс”, “Ар хударга”, “Single ladies 2″”Үргээлэг 2″ гэх зэрэг олон кинонд тоглосон. Клипэнд монголын сайхан бүсгүйчүүдтэй хослодог тул мөрөөдлийн залуу гэгдэх болсон.

6. Модель Э.Эрдэнэцогт: Монгол модель агентлагийн модель. Монгол Рэйн гэгддэг. Реклам сурталчилгаа клипэнд олонтаа тоглосон.

7. Жүжигчин Л.Гантулга: ”ТюТю”, “Тэртээх ертөнцийн хөгжимчин”, “Single ladies 2″ гэхчлэн дэлгэцийн бүтээлд ихэвчлэн гол дүр сайхан дөлгөөн залууг амилуулдаг. Жүжигчнээс гадна загвар өмсөгч.

8. Модель Б.Галбадрах: ”VR” хамтлагийн дуучин. “Монгол модель” агентлагт харьяалагддаг. JCI-ийн идэвхитэй гишүүн. “Хербалайф”-ын нүүр царай. Клип, рекламны “мангас”.

9.  Боксчин Н.Төгсцогт: 17 насандаа дэлхийн аваргын мөнгөн медаль, Лондонгийн олимпоос мөнгөн медаль хүртэж байсан. Нэрт дасгалжуулагч Ж.Гуссен түүнтэй 10 сая ам.долларын гэрээ байгуулсан. АНУ-д мэргэжлийн бокст хүч үзэж байгаа.

10. Модель Б.Билгүтэй: Бангкогийн их сургуулийг компьютер график, мултимедиа мэргэжлээр төгссөн. Тайландад ажиллахын хажуугаар загвар өмсдөг. Брэндүүдийн нүүр царай, Тайландын алдарт дуучин Намча, Nest Nisachol нарын клипэнд тоглож байсан. Олон улсын сайхан залуу шалгаруулдаг “Manhunt international 2012″-ын тэргүүн байрын эзэн.

Эх сурвалж: www.miss.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй