Тамирчдаа хайрлацгаая та минь!

Зохиолч Б.Шүүдэрцэцэг: Тамирчдаа хайрлацгаая та минь!

“Асгаруулсан хөлсөн дусал бүрийг нь бодоод, амьтныг амарч баярлаж явахад жин хасч, бэлтгэл хийж, хөлс асгаруулан хөдөлмөрлөсөөр олимпийн эрх авдгийг нь, тив дэлхийн хүчитнүүд байтугай, орцныхоо аварга болоход ч учраа бүхэн тэмцэл гэдгийг ойлгоод энэ хэдэн тамирчнаа хайрлаач!

Тамирчны ялалт хямдхан олддоггүй!

Унаж яваа хүнийг татаж босгоод, урагшлах, уулыг нураах хүч орох урам хайрлаач!

Ишш, медалиас мултарчихаад уйлж зогсоо Урнаа, хогийн савны хажууд гутарч суугаа Цогтбаатарт хараал зүхэл л дутаж гэнэ. Алтан соёмбот далбаагаа мандуулж явсан та нар минь магад олон олон мандуулж манийгаа баярлуулах тэр өдрүүдийн төлөө нулимсаа арчаад бос!Хамтдаа шүү, хүүхдүүд ээ!

Тэр олон үгтэй хүмүүс ядаж өглөө эртхэн босоод Маршалын гүүр даваад гүйгээд үз дээ!” гэв.

Харин Д.Дагвадорж аварга тамирчдаа шүүмжилж, урмыг нь хугалж байгаа хүмүүст хандан твиттер хаягаараа дамжуулж “Та нарын шүлс нэг өдрийнх, тэдний хөлс 1000 өдрийнх. Олон юм битгий хуцаж бай” хэмээн жиргэлээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close