Дуучин А.Хишигдалай “ухаалаг” бичвэрээсээ болж шүүмжлэлд өртөв

Олимпийн наадмын тойрсон олон янзын яриа ид хөвөрч байгаа энэ цаг үед урлагийнхан маань ч спортод “нугасгүй” болсон нь лавтай. Дуучин А.Хишигдалай өөрийн цахим хуудаснаа “Олимпод 100сая хүн амтай Вьетнам зургаа, 177сая хүн амтай Пакистан долоон тамирчинтай оролцож байхад гуравхан сая Монголоос 43 тамирчин. Энэ бол омогших нэг үндэс” хэмээх бичвэрийг оруулсан биш нэлээд шүүмжлэлд өртөөд амжиж.

Дуучин бүсгүйн оруулсан энэхүү мэдээллийг үнэн бодитой эсэх талаар эргэлзэж, тодорхой мэдээллээр хариу барьсан сонсогч фэнүүд нь түүнд хатуухан зэмлэлээ харамгүй “хайрлажээ”. Хэдийгээр цөөн тоотой тамирчдаа оролцуулсан ч гэлээ, чадвар чансаагаар нь харьцуулж үзвэл бас гэж бахархаад байх зүйлгүй хэмээн сануулсан зарим хүмүүст дуучин бүсгүй ийнхүү хариулсан аж.

“За, ямар энд тэднийг муулаад байгаа биш дээ. Монгол хүн Монголоо л дэмжиж, магтаж, сайшааж байна. Юу нь болохгүй байгаа юм, дандаа хэрүүлийн чанар руу чирээд оруулчих юм” хэмээн эгдүүцсэн А.Хишигдалай өөрийн “ухаалаг” бичвэрт зарим тоо баримт алдаатай байгааг ч эс тоожээ.

Эх сурвалж: Zone.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close