Д.Дагвадорж: Та нарын шүлс нэг өдрийнх, тэдний хөлс мянган өдрийнх…

Олимпийн наадам эхлээд ердөө гурав ч хоноогүй шахам байхад олны сэтгэл хөдлөл дээд цэгтээ тулсан мэт. Эх орноо төлөөлөн оролцож буй баг тамирчдаа дэмжиж суусан монголчууд ихээхэн зүйлийг хүсч хүлээж байгаа нь үнэн.

Гэвч жүдогийн дэвжээнээс алт, мөнгөн медаль авчрах болов уу хэмээн горилсон зарим тамирчид нь санасан хэмжээндээ хүртэл амжилт гаргаж чадаагүйд чамгүй бухимдсан хүмүүс цахим ертөнцөд үзэл бодлоо илэрийлж суугаа.

Энэ бүхнийг дуугүй харж тэвчээгүй Асашёрюү Д.Дагвадорж өөрийн твиттер хуудаснаа “Та нарын шүлс нэг өдрийнх. Тэд нарын хөлс мянган өдрийнх. Олон юм битгий хуцаж бай” нэлээд бухимдуухан жиргэж, цахим ертөнцөд байгаа мянга мянган хөгжөөн дэмжигчдийг зад загнаад авлаа. Үнэндээ л олон өдрийн хичээл зүтгэл, цаг зав, хөрөнгө мөнгөө зарцуулан байж бэлтгэлээ хийсэн тамирчдын хөлсийг тийм ч амархан “шүлсдээд” өнгөрөхгүй байлгүй дээ.

Эх сурвалж: Zone.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close