Амьдралаа дэмий үрж байгаа хүний 13 шинж

Цагийг сайн удирдаж сурах нь зөвхөн ажлаа амжуулахад төдий бус, бүхий л амьдралд тань чухал хэрэгтэй чадвар юм. Цагаа яаж өнгөрүүлснээр амьдралаа яаж өнгөрүүлж байгаа нь харагддаг. Цагаа дэмий үрж байгаа бол амьдралаа дэмий л үрж байна гэсэн үг. Бид энэ удаад амьдралаа дэмий зүйд зарцуулж байгаа хүний 13 шинжийг хүргэхээр бэлтгэлээ.

1. Хийх ёсгүй зүйлээ хийж дэмий цаг үрж байна.

01

Видео тоглоом тоглож, реалити шоу үзэж, интернет ухаж суух… Хоол хүнс байнга эргүүлэх, архи дарс, зугаа цэнгэл хэт их хөөх гээд маш олон “хэрэгцээгүй” зүйлүүд таны жагсаалтанд байгаа. Гэхдээ амьдралаа нэн чухалаар анхааралтай хараад үз дээ? Хамаг их цагаа яг хаана, юунд өнгөрөөж байна вэ? Тэгээд тэр нь чамд үнэхээр сайн нөлөөтэй, үр дүнтэй гэж бодож байна уу? Таныг илүү сайн амьдрал өөд хөтөлж байна уу? Гэрэлт ирээдүйн үндэс суурь болж өгч чадаж байна уу? Эдгээр асуултуудыг өөртөө нэг тавьж үзээд хэрэв “үгүй” бол өдөр тутмын үйл хэрэгээ шинэчилж, өөрчлөлт хийх цаг чинь болсон байна.

2. Хэт их гомдоллоод “дин дон” хийгээд байгаа юм биш биз дээ?

02

Амьдралын олон асуудлаар байнга л зовж шаналснаа ярьж байдаг, ярихаа больдоггүй хүмүүс байдаг л даа. Та харин тэдний нэг юм биш биз? Та ажлынхаа талаар, даргынхаа тухай, цалингыхаа тухай, эсвэл хөрш бүр эхнэр/нөхрийхөө талаар “ингээд байна, тэгээд байна” гэж гомдоллодог уу? Хэрэв “тийм” бол сөрөг хандлагатай энергийг л өөртөө бий болгож байгаагаас бус өөр юу ч хийхгүй байгаа хэрэг. Сөрөг хандлага гэдэг бол аливаа зүйлийг өөрчилөх шийдэл биш юм. Энэ нь харин ч таныг нэг газраа гацааж, арга мухардуулах болно. Тиймээс бодол санаагаа өөрчилж, юунд дургүй, юуг үзэн яддагаа бодож, ярьж явахаас илүүтэйгээр амьдралд юунд талархаж, юуг хайрлаж яваагаа ярьж байх хэрэгтэй.

3. Ухаанаа цэнэглэхгүй байна.

03

Хэрэв өөрөө өөрийгөө байнга хөгжүүлж, хувь хүнийхээ хувьд ч суралцахгүй байх юм бол зүгээр л нэг энгийн тогтмол, сул дорой нэгэн болж хувирах болно. Ухаанаа алив идэвхитэй, шинэлэг бүхнийг суралцаж, цэнэглэж байхгүй бол тийм л хүн болохын шинж. Эерэг хүч чармайлт шаардсан зүйл хийх нь таны оюун ухааныг тэлж, хөгжүүлэх болно гэдэгт итгээрэй.

4. Өөрөө өөртэйгөө сөрөг шинж чанартай зүйлийн талаар их ярих.

04

Өөртэйгөө сөргөөр ярилцана гэдэг амьдралыг тань сүйтгэж мэдэх гэмтэй. Хэнри Форд хэлэхдээ “Чи өөрийгөө чадна эсвэл чадахгүй гэж бодож байгаа аль нь ч хамаагүй чиний л зөв” гэж хэлсэн байдаг. Түүнчилэн хэрэв та ямар нэг ахиц, урамшуулалд хүрэх эсвэл шинэ бизнес эхлүүлэхэд тийм ч хангалттай ухаантай биш гэж өөртөө хэлэх юм бол таны зөв. Та амьдралаа өөрчлөхөд дэндүү ядарсан, зутарсан гэж өөрийгөө бодож байгаа бол бас л таны зөв. Өөртөө чухам юу хэлж байна, тэр чинь бодит амьдрал дээр биеллээ олж байдаг. Бодсон санасан чинь бодит амьдрал чинь болж хувирдаг учраас юу бодож байгаагаа сайтар ажиглаж бай.

5. Урамгүй санагдах.

05

Та ямар нэгэн зүйлд шунан дурладаг уу?  “Надад шунаж дурлаад байх тийм зүйл амьдралд байхгүй” гэж хэлдэг хүмүүс байдаг л даа. Гэхдээ тэр бол гол асуудал биш юм. Яагаад гэхээр танд заавал таны дур сонирхлыг төрүүлдэг зүйл энэ амьдралд, танд байх ёстой. Тиймээс таны сэтгэлийг юу тэгж их хөдөлгөж байна, юу хийвэл та жаргалтай юм шиг баярлаж байна гэдгээ олж нээ, тэгээд түүнээ байнга хийж түүнээсээ зол жаргалыг мэдрэх хэрэгтэй.

6. Ирээдүйгээ төлөвлөхгүй байна.

06

#ЯгОдоо – гоороо амьдрах үргэлж сайхан байдаг ч гэлээ заримдаа та яг хаашаа явмаар байгаагаа, юун хүрмээр байгаагаа нэг бодож үзэх хэрэгтэй. Хэрэв танд ямар нэг зорилго, амьдралын төлөвлөгөө байхгүй бол далайд хөвж яваа хэзээ хаана нэг эрэг гарч ирж, зогсох бол гэсэн завьтай л адилхан гэсэн үг. Тиймээс та тэгж болохгүй. Хаана хүрмээр байна, түүндээ алхам алхамаар урагшаа тэмүүлэх хэрэгтэй. Яг л танд аль нэг тийшээ хүрэхэд чинь “луужин” яаж хүрэхийг тань зааж өгдөг шиг өөрийнхөө дотроо өөрийн гэсэн “луужин”-тай бай.

7. Таныг хөгжүүлэхэд саад болоод байгаа хүмүүстэй хэт их зууралдах.

07

Хамт байхад тийм ч сайн эсвэл сайхан санагдахгүй байгаа хүмүүстэйгээ нэг газар гацах шиг амархан юм байхгүй. Хэрэв байнга тийм байдалд байгаад байвал тэндээ л гацна эсвэл тэдэнтэйгээ хамт бүр ч дордоно. Бид тэдгээр хүмүүсийг “Энергийн цус сорогч” гэж нэрлэдэг. Тэд таны амьдралын бүхий л эрч хүч, чадлыг чинь сорж, эргүүлээд танд эерэг зүйл юу ч өгөхгүй. Түүний оронд өөдөө хөгжихөд дэм болох хүмүүсийг олж, тэднээр өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй.

8. Утсандаа донтох.

08

Гар утас гэдэг бол нэг орохоороо гарч чаддаггүй тийм “гоё” зүйл гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Гэхдээ утсандаа өнгөрүүлж байгаа цаг хугацаагаа нэг бодоод үз дээ. Дор хаяж л эхнэр/нөхөр хүүхэдтэйгээ хамт оройн хоолонд орж байхдаа утсаа оролдсоор тэдэнтэйгээ харилцаагаа улам муутгаж, нэг их сайн үр дагавар авчирахгүй л болов уу. Утастайгаа зууралдсаар байтал хайртай дотны хүнээ “алдах”-ыг та хүсэхгүй л биз дээ?

9. Хэрэгцээгүй зүйл дээр хэт их мөнгөө үрж байна.

09

“Надад энэ хэрэгтэй байна” ба “Би үүнийг хүсэж байна” гэдэг хоёрын хооронд их ялгаа бий. Өнөөгийн нийгэмд өч төчнөөн зээлтэй байж гоё ганган, үнэтэй цэнэтэй эд зүйл эдэлж хэрэглэх сонирхолтой хүмүүс байна аа. Ер нь бодоод үзвэл бидэнд “хэрэгтэй” зүйл тийм ч их биш. Хоол хүнс, ус, гэр орон болон хайр. Бидэнд эд нар л “хэрэгтэй”. Бусад зүйлүүд бол зүгээр л бонус. Тиймээс арай гэж олсон мөнгө төгрөгөө яг юунд үрж байгаагаа сайтар бодож үзээд, ирээдүйдээ хөрөнгө оруулахад багахан ч атугай хадгалж байх нь танд хэрэгтэй.

10. Хангалттай сайн унтаж амрахгүй байна.

10

Би эмч биш л дээ. Гэхдээ над шиг эрүүл мэндийн талаар уншиж, судалдаг өчнөөн хүмүүс бий. Би тэдний л нэг. Тэр бүгдээс сурч авсан минь эрүүл биетэй байхын хамгийн гол нь унтах юм. Хэрэв унтаж амрахад танд цаг зав гардаггүй, эсвэл шөнө орой болтол суудаг зуршилтай бол энэ зуршлаа засах талаар арга хэмжээ даруй авч, ямар нэг юм хийгээрэй гэж зөвлөх байна.

11. Бие хаандаа анхаарал тавихгүй байна.

11

Сайн унтаж амрах нь цорын ганц эрүүл байлгадаг зүйл бас биш юм аа. Тэжээллэг хоол хүнс, дасгал сургуулилалт дэглэмтэй, эрүүл байх нь чухал. Хоол хүнсээ тэнцвэртэй идэх, байнгын хөдөлгөөн, биеийн дасгал хийж байх нь турахад эерэг нөлөө үзүүлээд зогсохгүй эрүүл мэндийг тань сайжруулна гэдгийг та ч надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Эдгээр нь биед эерэгээр нөлөөлөөд зогсохгүй дадал зуршилтай болоод ирэхээр оюун санаанд гээд бүхэлдээ сайнаар нөлөөлж эхэлдэг.

12. Өөрийнхөө “тухтай орчин”-оосоо салж чадахгүй байх

12

Өөрийн гэсэн тухтай орчиндоо байх хэчнээн сайхан. Үнэн хэрэгтээ би та, бид бүгд очих дуртай ресторандаа очоод дандаа иддэг хоолоо захиалдаг. Шинэ, өөр хоол туршиж үзэхээсээ цааргалсандаа биш харин зүгээр л байнга захиалдаг хоолондоо дуртай болохоороо. Гэхдээ энэ нь миний яриад байгаа таны “тухтай орчин” биш юм. Таны амьдралыг чинь дээшлүүлэхэд тохиолдох эрсдэлийг даван туулах талаар ярьж байна. Эрсдэл гэдэг нь ерөнхийдөө сайн, муу гэсэн хоёр янз бий. Сайн эрсдлийг даван туулах нь таныг сайн зүйлрүү, өөдөө хөтөлнө. Тиймээс үнэхээр үр дүнтэй, сайн үр дагаврыг танд авчирна гэж бодож байгаа бол тухтай орчиноосоо гарч ирээд эрсдэлтэй нүүр тулахаасаа бүү айгаарай.

13. Дургүй, хүсэхгүй байгаа амьдралаараа амьдарч байна.

13

Хэн нэгний амжилтыг би тэр хүний хэр их аз жаргалтай байгаагаар хэмждэг. Та өөрийгөө аз жаргалтай гэж бодож байна уу? Хэрэв үгүй бол ямар нэг өөрчлөлт танд хэрэгтэй байна. Амьдрал үргэлж таны сэтгэлийг хөдөлгөж, гоё байх ёстой. Тиймээс байнга л хөмсгөө зангидаад явахын оронд юунд дуртай, юуг хийхийг чин сэтгэлээсээ хүсэж, яавал жаргалтай болохнуу тэрийгээ нэг сайн бодоод үзээрэй.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close