in

Мөнгөө хэрхэн аривжуулж, баян болох вэ?

Мөнгө бидний асуудлыг шийдвэрлэж өгдөг ч мөн ялгаагүй бидэнд асуудлыг авчирдаг. Гэсэн хэдий ч мөнгө өөрөө асуудал биш, харин мөнгөтэй харьцаж байгаа тухайн хүнд л бүх учир бий.

Мөнгийг мөнгө чигээр нь авч үзэхийн оронд үнэ цэнэ гэдэг нүдээр харж, ойлгохыг хичээгээрэй. Ингээд мөнгийг хэрхэн өөртөө дуудаж, хангалттай орлоготой болох талаар зөвлөгөөг хүргэе.

1. Мөнгөө хадгалах, арвижуулах арга бол сайтар тооцоолол юм. Тиймээс та сарын эхэнд энэ сард хэдэн төгрөгний зүйл худалдан авахаа тооцоолж, санхүүгийн тайлан гаргах хэрэгтэй. Сайтар тооцоолол танд тусаа үзүүлэх болно.

01

2. Аль болох өр тавих хэрэггүй. Хэрвээ та шаардлагатай биш бол битгий өр тавьж байгаарай. Мөнгө арвижахад хамгийн том саадыг өр бий болгодог.

02

3. Задгай мөнгийг бүү үр. Бага нэгжтэй мөнгийг нэг саванд хийгээд хадгалж, бага багаар цуглуулах хэрэгтэй. Аль болох задгай мөнгийг үрэх хэрэггүй гэдгийг санаарай.

03

4. Олон виза карттай байхаас зайлсхий. Олон карт таныг будилуулах болно. Мөнгийг нэг дор цуглуулж байж арвиждаг.

04

5. Сард авах цалин, урамшуулал зэргээ сайтар бодож, тооцоолох хэрэгтэй. Сард авах мөнгөнийхээ 5-10 хувийг хадгалж заншаарай.

05

6. Бусдын мөнгийг хадгалахаас зайлсхийгээрэй.

06

7. Эрүүл бие. Мөнгөө арвижуулахыг хүсч буй бол эрүүл мэндээсээ хэзээ ч битгий мөнгө харамлаарай. Мөнгө арвижих, та амжилттай явах эсэхийг эрүүл бие шийдвэрлэх болно.

07

8. Тамхи, архи зэрэг эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүнийг худалдан авахаас аль болох татгалзаарай. Мөнгө төлөн байж өөрийгөө хордуулах хэрэг байхгүй шүү дээ.

08

9. Зөвхөн эрүүл хүнсэнд л мөнгөө зарцуулаарай.

09

10. Хэрвээ та мөнгөө бэлнээр хадгалдаг бол үргэлж тоолох хэрэггүй. Орлого хийх үедээ мөнгөө тоол заншаарай.

10

11. Мөнгөө аривжуулах нь таны сэтгэл зүйтэй шууд холбоотой гэдгийг санаарай. Тиймээс та мөнгөө цуглуулж чадна гэх бат итгэлийг өөртөө бий болгох хэрэгтэй. Танд амжилт хүсье.

11

What do you think?

0 points
Upvote Downvote

Total votes: 0

Upvotes: 0

Upvotes percentage: 0.000000%

Downvotes: 0

Downvotes percentage: 0.000000%

Хятад охины бүжиглэж буй бичлэгийг олон нийтэд цацахыг хоригложээ

Д.Дагвадорж аваргын нууц бичлэг цацагдлаа (ВИДЕО)