Хичээлээ сайн тогтооход туслах 12 арга

Есөн сарын нэгэн болж оюутан, сурагчдын хичээл эхэллээ. Нэг мэдэхэд л хичээл дундаа орж нэг дор их ажил хийх эсвэл олон хичээлийг ганцхан өдөр давтах хэрэг гарахад алинаас нь эхлэхээ мэдэхгүй самгардах үе танд гарч байсан уу? Хэрэв та тийм гэж хариулж байгаа бол хэрхэн төлөвлөгөө гаргахыг мэдэхгүй байна гэсэн үг юм. Ийм тохиолдолд та олон хичээл овоолсон үедээ алинд өөрийгөө бүрэн зориулах вэ гэдгээс эхлэн уймарч, нэгийг нь орхин нөгөөг нь эхэлдэг. Энэ байдалд орохгүйн тулд дараах зөвлөгөөг мөрдөөд үзээрэй.

1. Үнэр

01

Хичээлээ уншиж байхдаа содон үнэртэй сүрчиг цацаарай. Дараа нь шалгалтын үеэр уншсан зүйлээ санахад нөгөө үнэр тус болно.

2. Бохь

02

Содон амт, үнэртэй бохь хичээл уншиж байхдаа зажилахыг зөвлөе. Үнэртэй адилаар хичээлээ дараа нь санахад тус хэрэгтэй.

3. Тэмдэглэл

03

Шалгалтын өмнө хичээлийн сэдэвтэй холбоотой гол гол зүйлсээ эсвэл томъёогоо жижиг цаасан дээр бичиж, тэмдэглэнэ. Шалгалтан дээрээ аваад орсон ч болно. Ингэж тэмдэглэснээр шалгалтын үеэр гол зүйлсээ санахад тус болдог.

4. Хөгжим

07

Олон цагийн лекцийн бичлэг сонсох үеэрээ ард нь намуухан ая тавьбал уйдалгүй төвлөрөхөд туслана. Sigur Ros, Tycho, Autechre зэргийг санал болгоё.

5. Хоол

05

Хичээлээ уншиж байхдаа резинэн чихэр идэж эсвэл алим болно.

6. Тогтоох

06

Шалгалтын өмнө бүх томъёогоо бичээрэй. Ингэснээр тогтооход тустай.

7. Хурд

04

Цаг давчуу үед бичлэгээ хурдан дээр нь тавж сонсоорой.

8. Үсгийн фонт

08

Хичээлээ уншиж байх үедээ Arial гэх мэт хялбар уншигдах үсгийн фонт дээр уншихаас аль болох татгалз. Судалгаагаар хялбар уншигдах фонттой бичвэрийг гүйлгэж, хальт уншдаг байна. Харин уншихад арай хүнд фонт дээр хувирган уншвал илүү тогтвортой уншиж, тогтооход хялбар.

9. Дэг журам тогтоох

09

Компьютер дээр хичээлээ хийж байх үедээ саад болох вэб сайтуудыг түр хугацаанд блокло.

10. Баримт дээр тулгуурлан сурах

10

Түүх болон антропологи гэх мэт хичээл дээр сэдвийн дагуу баримат кино үзээрэй.

11. Жишээ тест бөглөх

11

Google дээр шалгалтын сэдвээ бичиж хайгаад ойролцоо тест олж бөглөөд үзээрэй.

12. Өнгөөр тодруулах

12

Өөр өөр тод өнгийн тодруулагчаар чухал бичвэрүүдээ тодруулаарай. Ингэснээр дараа нь танд хэрэг болох үед хайж олоход хялбар байхаас гадна сайн тогтоогддог.

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close