Хосуудын харилцааг юу илүү бат бөх болгох вэ?

Хайрлаж, хайрлуулах нь бид бүгдийн нэг чухал хэрэгцээ билээ. Ингэж амьдрахдаа хүн хамгийн их бүтээмжтэй ажилладаг ч гэж үздэг. Гэхдээ энэ харилцааг авч явахад бидэнд маш их асуудал тулгардаг.

“Эрүүл харилцаа гэж ямар харилцааг хэлэх вэ?” гэсэн асуултанд та ямар хариулт өгөх вэ? Эрэгцүүлэн нэг бодоорой. Ингээд хосуудын харилцааг илүү бат бөх болгоход туслах зөвлөгөөг хүргэе.

1. Жинхэнэ өөртөө л тат

suspicious

Энэ миний бодлоор хамгийн чухал нь юм. Анх чи түүнийг юугаараа татна тэр зүйл үгүй болох үед харилцаа чинь асуудалтай болох болно. Жишээлбэл чи гайхалтай үзэсгэлэнтэй бүсгүй бөгөөд түүнийг гадаад төрхөөрөө татсан бол нэгдүгээрт таргалж, өвдөж, өмнөхөөсөө өөр болох үед чинь тэр чамайг хайрлаж чадахгүй байх магадлал өндөр. Хоёрдугаарт угаас гадаад гоо сайханд татагддаг залуутай нийлсэн болохоор тэр сул тал нь чиний хувьд асуудал болж, хардах сэтгэл чинь улам нэмэгдэнэ. Эд баялаг, алдар хүнд гэх мэт зүйлс ч үүнтэй ижил. Тэгэхээр хэзээ ч өөрчлөгдөшгүй, тэр мөн чанарт чинь л татагдсан нэгэн чамайг хэчнээн царай муутай, өөртөө итгэлгүй, муухай ааштай, амьдралын боломжгүй болсон ч хайрласаар, дэмжсээр, дэргэд чинь байсаар байх болно. Тэгэхээр битгий дүр эсгэ. Магадгүй одоо түүнийг өөртөө татаж, дэргэдээ байлгах нь чиний хувьд юу юунаас илүү чухал байж болно л доо. Гэхдээ мэдсээр байж асуудалтай харилцааг үүсгэх нь хэзээ ч сайн үр дүнд хүргэхгүй гэдгийг санаарай.

2. Нөхөрлөлөө бэхжүүл

Man-kissing-womans-arm-1024x630

Хайр дурлалын харилцаа гэдэг найз нөхдийн харилцааны нэг хэлбэр. Чи хамгийн сайн найзынхаа юунд дуртай, дургүй, юу хүсэж мөрөөддөг, ямар үед гунигладаг гээд л бүгдийг нь мэдэж байдаг. Гуних, сэтгэл санаагаар унах үед нь яаж тайвшруулах, гомдоочихоод яаж аргадахаа хүртэл сайн мэддэг шүү дээ. Яг л үүнтэй адилхан хайртынхаа бүхий л зүйлийг мэддэг байж, найздаа хандаж байгаа мэт уужуу, барьцаж, дээр доороо орсон биш хүндэлж, хайрласан харилцааг үүсгээрэй. Мөн дотны найзтайгаа хамтдаа олон цагийг зугаатай, нээлттэй яриа хөөрөө өрнүүлж өнгөрөөдөг шигээ хайрттайгаа ч мөн өдөр болгон тусгай цаг гарган, бусдын талаар, тухайн өдөрт болсон үйл явдал, номноос уншсан зүйл гэх мэтийн талаар ярьж, үзэл бодлоо байнга хуваалцаж байгаарай. Хэр их ярилцана төдий чинь зөрчилдөж маргалдах нь бага байх болно.

3. Яг л анхных шигээ бие биенийхээ үнэ цэнийг мэдрүүл

asian-couple-man-carrying-woman

Та хоёр анх болзож эхэлж байхдаа аль аль нь нэг нэгэндээ сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд үйлдэл бүрээ анхаарч, хэлэх үгээ бодож, үргэлж ямар нэгэн шинэ сайхан зүйл зориулж хийж өгөхийг хүсдэг байсан шүү дээ. Харин одоо тэр үеийнх шиг тийм сэтгэл хөдлөл та хоёрт байна уу? Хэрвээ байхгүй болчихсон байвал шинээр эхлээрэй. Өдөр бүр сайхан хоол хийж өгөх, ямар сайхан харагдаж байгааг нь сануулж хэлэх, хамтдаа гадуур гарахаар болвол яг л анх болзоонд явах гэж байгаа юм шиг гоёж гоодон, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх гээд л энгийн жижиг гэлтгүй өөрийг нь чухал хүн гэж үзсээр байгаагаа мэдрүүлэх хэрэгтэй. Чамайг ийм үйлдэл хийгээд эхлэх үед тэр чинь ч мөн адил үргэлж инээмсэглэл тодруулсан, чамд сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хүссэн залуу хэвээр байх болно.

4. Ирээдүйгээ баталгаатай болгохын тулд одоодоо анхаарлаа хандуул

05

Цаашдаа ч гэсэн сайхан харилцаатай, халуун хайрандаа умбасан хос байхыг хүсэж байгаа бол яг одоодоо л хамаг анхаарлаа хандуулж байх хэрэгтэй. Хэчнээн завгүй байсан ч түүний хэлэх үг, асуусан асуулт зэргийг үл тоож болохгүй. Түүний ярьж байгаа онигоо инээдтэй биш байлаа ч ярьж байхдаа ямар өхөөрдөм царай гаргаж байсныг нь хэлж үнсэх, хичнээн уйтгартай, сонирхолгүй зүйл ярьж байсан ч яриаг нь сонсож байгаагаа илэрхийлж байгаарай. Тухайн цаг мөч бүрт болж буй жижиг зүйлс цаашдын харилцаанд чинь асар их нөлөө үзүүлж, та хоёрын хайрыг халуунаар нь байлгана. Эцсийн эцэст хүн хүнээсээ энгийн зүйлсийг хүсдэг шүү дээ.

5. Асуудлыг бүү гуйвуул

03

Жишээ нь тэр гэртээ хэлсэн цагаасаа оройтож ирлээ гэж бодъё. Мэдээж шалтгаанаа чамд хэлнэ. Тэр нь үнэн ч байж болно, худлаа ч байж болно. Харин үнэн, худал байх нь чамаас шалтгаална. Учир нь урьд нь тэр чамд оройтсон шалтгаанаа үнэнээрээ хэлэхэд чи түүнийг нь гуйвуулж, өөрийнхөө төсөөлж бодсон муухай бодлыг тулгаж, уурлаж, гомдсон бол хэлсэн үг нь худал байх магадлал өндөр. Өөрийг нь үнэнээ хэлж байхад ингэж бодож байгаа бол дараа нь чамайг уурлуулж, маргалдахаас зайлсхийн худал хэлэх нь түүнд амар санагдах болно. Тийм учраас эхнээсээ л түүний хэлсэн үгэнд итгэ. Сонсохо л худлаа санагдаад байсан ч итгэж байна гэдгээ хэлж, тэр асуудлыг ахин битгий сөхөөрэй. Мөн өөрөө жижигхэн зүйл дээр ч гэсэн худал хэлэхгүй байхыг эрхэмлэ. Нэг их ач холбогдолгүй зүйл байсан ч чиний үг худал байсан гэдгийг мэдэх тусмаа чамд тэр эргэлздэг болно гэдгийг мартаж болохгүй шүү. Харилцаанд чинь худал хуурмаг бага байх тусмаа бат бөх байна.

6. Ажил үүргээ зөв хуваарил

04

Хамтдаа хийх зүйлсийн тоо олон байх тусам хэн хэнийх нь орон зай нэмэгддэг. Өөрөөр хэлбэл тэр чамтай олон зүйлийг хамт хийх тусам чиний сэтгэлд эзлэх түүний орон кай томроно гэсэн үг. Түүний хувьд ч мөн адил. Тэгэхээр энэ ажлыг тэр хийх ёстой, үүнийг би хийнэ гэх мэтээр хатуу хуваарь гаргалгүй аль болох хамтдаа хийж, дундын зүйлс олонтой болоорой. Хамтдаа босгосон амьдрал л үнэ цэнэтэй гээд байдгийн учир энэ шүү дээ.

7. Хамтын сонирхлоо ол эсвэл бий болго

01

Ерөнхийдөө нэг нэгнийхээ юунд дуртайг мэдэж байгаа байх. Харин аль аль нь дуртай юу байна гэдгээ тодорхойлоорой. Жижиг зүйлийг ч авч хэлэлц. Компьютер тоглоом, хөлөгт тоглоом, хүүхэлдэйн кино, гэрийн тэжээвэр амьтан, ном, хоолноос авахуулаад юу ч байж болно. Эдгээрийгээ үргэлж хамтдаа хийж аз жаргалтай мөчүүдийг бий болгоорой. Хэсэгхэн хормын хамтын аз жаргалч та хоёрын амьдралын томоохон хэсэг байх болно.

8. Буулт хийхэд бэлэн бай

02

Үүний тулд юуны төлөө та хоёр хамт байгаа вэ гэдгээ бодох хэрэгтэй. Өнгөрсөн амьдралаа хамтдаа, аз жаргалтайгаар туулна гэж бие биедээ амласан бол тэр алсын харааг л хар. Эсвэл яагаад түүнд хайртай болсноо, яагаад түүнтэй хамт байх шийдвэр гаргаснаа, түүний юу чиний хайрыг татасныг байнга өөртөө сануулж бай. Сануулахын тулд чи юу ч хийж болно. Өгсөн бэлгийг нь ил газар тавих эсвэл тэрийг санагдуулах үгийг ханан дээрээ томоор хадуулж ч болно. Битгий түүнтэй барьц. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс байгалиасаа ондоо гэдгийг зүгээр хүлээн зөвшөөр. Ингэснээр өнөөдрийн асуудал жижиг санагдаж, буулт хийхэд хэцүү биш байх болно. Яг л холын зорилгогүй үед ойрын зовлон оршихтой ижил.