Секс хийхгүйгээр дур тавьдаг сонирхолтой – 10 арга

Сексээс өөрөөр дур ханадаг маш олон тохиолдол бий. Тухайлбал сексологич Ванесса Марины хэлсэнчлэн гар хангалга хийж, секс тоглоомоор тоглож, зарим нь хөхнийхөө товчийг имэрснээр дур ханадаг байж болно. Тэгвэл эдгээрээс өөрөөр буюу санаанд багтамгүй зүйлсээс таашаал авч дур ханадаг хүмүүс нэлээд байдаг ажээ. Ингээд секс хийлгүйгээр дур ханахуйн таашаалыг хэрхэн амсдаг талаарх төсөөлөхөд бэрх арван аргыг толилуулъя.

1. Шүдээ угаах

02

Шүдээ угаах болгондоо хүчтэй дур ханадаг Тайвань (43 настай) эмэгтэй байжээ. Тэрбээр 22 настайдаа умайн хагалгаанд орсноосоо хойш огт дур ханадаггүй байсан юм. Гэтэл нэг өдөр шүдээ угааж байгаад дур ханасан нь гайхмаар байсан ч дур ханалттай нь зэрэгцэн татаж унадаг өвчин нь сэдэрчээ. Түүний дур ханалт татаж унаснаас нь хойш 2 мин үргэлжилдэг бөгөөд шүдээ угааж эхлээд удалгүй дур ханангуутаа татаж унадаг гэнэ. Эмч нарын үзэж байгаагаар дур ханалт нь татаж унадаг өвчтэй нь холбоотой бөгөөд таталтын улмаас үүсдэг дур ханалт болохыг тогтоожээ. Эцэст нь тэр эмэгтэй шүдээ угаахаа больж ам зайлагч шингэнээр орлуулсан гэнэ.

2. ASMR

03

Хүн төрөлхтөн үнэрлэх, хүрэлцэх, харах, сонсох мэдрэхүйгээрээ дамжуулж нуруу, хуйх, толгойгоороо дур ханаж чаддаг. Энэ мэдрэмжийг илэрхийлдэг ойлголтыг “Autonomous Sensory Meridian Response” гэж нэрлэдэг бөгөөд сексологийн салбарт шинээр бий болсон ухагдахуун ажээ. Зарим тохиолдолд “Head Orgasm” ч гэж нэрлэдэг энэ үзэгдлийг судлаач нар үгүйсгэсэн нь ч, баталсан нь ч үгүй юм. Дур ханахуйн тайлагдашгүй энэ аргаар дур ханасан тохиолдол үсчинд гарсан байдаг гэнэ. Тэрбээр хуйханд массаж хийж, үсийг нь самнаж, толгойн мэдрэмжит цэгүүдийг нь өдөөж ирвэгнүүлснээр хүчтэй таашаал авсан ажээ.

3. Эвшээх

04

Кломипрамин эм нь кокайнд донтогчдын хорхойг дарах зориулалттай бөгөөд 1960-аад оноос эхлэн эмчийн жороор олгодог бэлдмэл юм. Тайвшруулах үйлчилгээтэй энэ эмийг хэрэглэсэн зарим хүмүүст эвшээж байхдаа дур ханах явдал нэлээд гардаг гэнэ. Dr. Мартины хэлснээр нэг залуу кломипраминыг уугаад дур ханаж “Ямар ашигтай эм бэ?” хэмээн уулга алдсан гэнэ.

4. Хөл

05

Дур ханахуйн хөл таашаалыг эмэгтэй нь эрэгтэйдээ өгснөөр мэдрэх боломжтой байдаг. Тэгвэл 57 настай Голланд эмэгтэйн хөл өдөрт 5 – 6 удаа секс хийсэнтэй ижил таашаалыг мэдрүүлдэг гэнэ. Энэ үзэгдлийг эмч нар тархины мэдрэлийн эсэд явагдсан бүтцийн өөрчлөлттэй холбон тайлбарлажээ.

5. Дасгал хөдөлгөөн

06

АНУ-ын “Center for Sexual Health Promotion” төвөөс явуулсан судалгаагаар эмэгтэйчүүдийн 40% нь спортоор хичээллэж, дасгал хөдөлгөөн хийж байхдаа дур ханадаг болохыг тогтоожээ. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 45% нь хэвлийн дасгал хийж байхдаа, 19% нь дугуй унаж байхдаа, 9.3% нь олсоор авирч байхдаа дур ханасан бол 7% нь гүйж байхдаа дур ханаж байсан гэжээ.

6. Бодол

07

Бодлын хүчээр дур ханадаг аргыг Барбара Карелас 1980-аад оноос судалж суралцаж иржээ. Тэрбээр эрчимтэй тархаж байсан ХДХВ/ДОХ – ын халдвараас сэргийлж эрүүл, аюулгүй аргаар таашаал авч эхэлсэн нь бодол санаагаа удирдан чиглүүлж, урнаар зөгнөн мөрөөдөх явдал байсан юм. Түүний хэлснээр хүн бүр энэ аргад суралцах боломжтой бөгөөд ялангуяа өсвөр насныхан энэ аргаар дур ханаж сурвал амьдралд нь хэрэгтэй гэж үздэг.

7. Йог

08

Йогийн дасгалын үеэр дур ханахуйн таашаалыг мэдэрдэг маш олон тохиолдол байдаг. Йогийн үеэр дур ханах үзэгдлийг Йогазм гэж нэрлэдэг бөгөөд зурагт үзүүлсэн байрлалаар хичээллэж байхдаа дур ханадаг хүмүүс олон ажээ. Сексологичдын үзэж байгаагаар шээсээ таслах, хавчих үедээ чангалж сулладаг РС булчинг байнга дасгалжуулах нь G цэгийг өдөөж дур ханахад бэлтгэж байдаг гэнэ.

8. PSAS

09

Ямар ч хяналтгүйгээр дур ханадаг эмгэг байдаг. Энэ эмгэгийг АНУ-ын сексологич Сандра Лейблум (1943 – 2010) олж тогтоосон бөгөөд “The Persistent Sexual Arousal Syndrome” гэж нэрлэдэг. 100 эмэгтэй тутмын нэг нь өвчлөх магадлалтай энэ эмгэгээр жил бүр 20 гаруй эмэгтэй шаналдаг. PSAS – тай хүмүүсийн зарим нь 30 сек тутам дур ханадаг бөгөөд мөсөөр жин тавих нь анхан шатны эмчилгээ болдог. Сексологичид эмчилгээний аргыг нь олохоор туршилт судалгаа хийсээр байгаагийн нэг нь мэдрэлийн эсийг нь зөв хэлбэр, бүтцэд оруулах мэс ажилбар ажээ.

9. Төрөлт

10

Францын сэтгэлзүйч Тьерри Постелийн 965 эх баригч эмч нарын дунд явуулсан судалгаагаар 109 нь төрөх үедээ дур ханасан эмэгтэйтэй таарсан бөгөөд 206.000 тохиолдол бүртгэгдсэн байдгийг олж тогтоожээ. Сексологич Барри Комисарукийн үзэж байгаагаар төрөх үедээ дур ханах нь нийт төрөлтийн 0.3% орчимд нь мэдрэгддэг хэвийн үзэгдэл гэнэ. Ер нь төрөх үедээ сэтгэл санаагаа тайван байлгаж төрөхийн өвдөлтийг эсрэгээр нь дур ханалт болгох боломжтой гэнэ.

10. Чип

11

Футурологич Янг Пирсон 2030 он гэхэд хүн төрөлхтөн тархины чипийн тусламжтай дур ханадаг болно гэж үзжээ. Түүний хэлснээр порно оддын сексийн үеэр авдаг таашаалыг тэрхүү чипийн тусламжтайгаар мэдэрч тухайн агшнаа DOWNLOAD хийж авахын зэрэгцээ эргээд үзэж, магадгүй хэн нэгнийг дур ханахад нь ч туслах боломжтой ажээ. Ингэхийн тулд “Ctrl + Shift + O(rgasm)” гэж дарахад л
хангалттай гэнэ.

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close