Йогийн сонирхолтой – 10 төрөл

Йог бол эртнээс уламжлагдаж ирсэн өөрийгөө танин хөгжүүлж, эрүүл мэнд оюун санаагаа дээшлүүлж, алжаал ядаргаагаа тайлахад чиглэгдсэн цогц дасгал юм.

Шинжлэх ухаанаар батлагдсан эдгээр дасгал нь мянга мянган жилийн турш хийгдсээр ирсэн тул сурахад хялбараас гадна эмгүй эмчилгээний шилдэг аргуудын нэг болдог. Ингээд эрүүл амьдралын хэв маягийн нэг хэсэг болсон йогийн сонирхолтой арван төрөлтэй танилцъя.

1. Нүцгэн йог

01

Йогийг нүцгэн хэлбэрээр үйлддэг энэ төрөл нь 1960-аад оноос хөгжиж эхэлсэн бөгөөд АНУ, Европын оронд түгээмэл байдаг. Нүцгэн йогийн сургалтуудаас хамгийн алдартай нь Нью Йоркийн “Bold & Naked”, “Nude York Yoga” зэрэг төв ажээ. Йогийг нүцгэн хэлбэрээр үйлдсэнээр ичимхий зангаа гээж өөртөө итгэлтэй болдог гэнэ.

2. Ганжа йог

02

Дэлхийн зарим оронд каннабис, марихуан зэрэг хар тамхи, мансууруулах бодисын төрлийн ургамлыг нөхөн сэргээх эмчилгээний зорилгоор хэрэглэхийг хуулиар зөвшөөрсөн байдаг. Тэгвэл АНУ-ын Лос Анжелесаас эхлээд нэлээд хэдэн оронд Ганжа йог гэж нэрлэдэг эмчилгээний йогийг явуулдаг ажээ. Энэ нь дасгалынхаа үеэр хүмүүсийн бодол санаанд каннабис, марихуан татаж байгаа мэт

3. Нохойтой йог

03

2008 оноос эрчимтэй хөгжиж эхэлсэн йогийн нэг төрөл бол нохойтой йог юм. Йогийн энэ төрлөөр хичээллэх нь нохойтойгоо гүнзгий холбогдож, сэтгэлийн нандин харилцаа тогтоохоос эхлээд маш олон ач холбогдолтой юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар нохой нь йогийн дасгал хийхэд нэн тохиромжтой бие махбодтойгоос гадна дасгалын үеэр нохойг сунгах, массаж хийх зэрэг үйлдэл нь маш болгоомжтой хийгддэг. Сургалтанд хамрагдагчдын олонх нь нохойтойгоо йог хийнэ гэдэг үнэхээр гайхалтай мэдрэмжийн нэг гэжээ.

4. Хөгжимлөг йог

04

Йогийн дасгалыг хөгжмийн ритмлэг хэмнэлтэй хослуулсан энэ төрлийг Йога Рейв гэж нэрлэдэг. Дасгалын үеэр шөнийн цэнгээний газарт байгаа мэт уур амьсгалыг бий болгодог ч ямар ч арха тамхи, мансууруулах зүйлс байдаггүй юм. Гагцхүү хөгжмийн эгшиг аялгуунд сэтгэл оюунаа чөлөөлж йогийн гайхамшгийг мэдэрдэг бөгөөд жимсний шүүс, цагаан хоол худалдан авах боломжтой.

5. Анти – гравити йог

05

Газрын татах хүчнээс чөлөөлөгдөж гайхамшгийг мэдэрдэг йогийн энэ төрөл нь таазнаас өлгөгдсөн даавуун дэгээний тусламжтай хийгддэг. Йогийн үеэр оюун санаа, бие махбодоо чөлөөлж үндсэн дасгалуудыг гимнастик, бүжгийн элементтэй холбож өгснөөр алжаал ядаргаагаа гайхалтай тайлна. Йогоор хичээллэх нь мэдрэмж, ой тогтоолтыг сайжруулаад зогсохгүй биеийг галбиржуулж, эрч хүчийг өгдөг шашин бус эмнэлзүйн шилдэг арга юм.

6. Морин дээрх йог

06

Моринд хайртай хүмүүсийн №1 сонголт бол байгаль дэлхийтэйгээ ойр хийгддэг морин дээрх йогийн төрөл ажээ. Морин дээрх йогоор хичээллэснээр морьтойгоо нэгэн цогц болж бие махбод, сэтгэл оюуны алжаалаа тайлах боломжтой. Өдгөө энэ төрлийн йогийн маш олон сургалт байдгаас АНУ-ын Колорадогийн “The Horseback Yoga”, Массачусетсын “The Sky High Farm” нь нэр хүндтэйд тооцогддог. Тухайлбал Колорадагийн төвийн йогийн багш Жесси Тирни найман настайгаасаа эхлэн морьдтой ажиллажээ.

7. Тантрын йог

07

Тантрын йогоор хичээллэснээр тухайн хүн уурлаж хашгичин, хөлөө дэвслэх, цээжээ дэлдэх зэргээр уур бухимдал, стресс ядаргаагаа тайлдаг. Тантрын йогоор хичээллэдэг Ньюпортын иргэн Фрэнк Мориногийн үзэж байгаагаар эртнээс уламжлагдаж ирсэн анагаах шидтэй энэ арга нь маш хөгжилтэй байдлаар стрессээ тайлахад нь тусалдаг ажээ.

8. Караокетай йог

08

Йогийн дасгалыг дуу хөгжим, бүжгийн элементтэй хослуулсан сургалт Лос Анжелест нэлээд бий. Йогийн багш Женнифер Пастилоффын хэлснээр “Энэ бол аз жаргал, баяр хөөрийг мэдрэх ховор агшин юм. Караоктэй йогийн сургалтанд хамрагдсанаар сэтгэлээсээ инээж, дуулж, бүжиглэхээс гадна нэгэн цогц болж дасгалаа хийдэг. Зарим хүмүүс дуулахаас ичиж санаа зовдог ч дуулалт чухал биш, төгс хүн гэж байдаггүй учраас өөрөөрөө байж, магадгүй сэтгэлдээ нуугдаж байгаа рок оддыг ч нээх боломжтой юм…” гэжээ.

9. Эх үрсийн йог

09

Эх үрсийн йогийн чиглэлээр мэргэшсэн багш Хелен Гарабедян 1999 оноос эхлэн толгойгоо даахуйц болж торнисон гурваас дээш сартай нярай нарыг эхтэй нь хамт йогийн дасгалд хамруулж эхэлжээ. Өдгөө тэрбээр дэлхийн 18 оронд сургалтаа явуулдаг бөгөөд эх үрсийг хамтад нь йогоор хичээллүүлэх нь хүүхдийг тайвшруулж, хоол боловсруулалтыг нь дэмжиж, сонсох ойлгох чадварыг нь дээшлүүлэхээс гадна тавтай унтаж амрах тааламжтай нөхцлийг бий болгодог. Мөн түүнчлэн эх үрсийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлж аз жаргалтай амьдралынх нь үндсийг тавьж өгдөг гэнэ.

10. Сёрфингийн тавцант йог

10

Энэтхэгийн Ришикеш хотоос гаралтай тавцан дээрх йог нь сёрфингийн спортын элементийг хатха йог, виньяса йогийн төрөлтэй хослуулдаг гэдгээрээ онцлогтой. Гол төлөв далай, нуурын мандал хийгддэг йогоор хичээллэхэд тэгш гадаргуутай газар хичээллэснээс илүү хувь хүнийг биеэ мэдэрч, тогтвортой, уян хатан байхад нь тусалж бие махбод, бодол санаагаа цэгцтэй байлгахад нь онцгой нөлөөтэй байдаг.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй