Ээж болоод “томоожсон” жүжигчин Г.Отгонцэцэгийн тачаангуй зургууд

Тайз дэлгэцийн бүтээлд ихэвчлэн эсрэг талын дүр бүтээж, хэд хэдэн удаа нүцгэлээд авсан жүжигчин Г.Отгонцэцэг саяхан ээж болсон билээ. Улсын драмын эрдмийн театрын сайхан хүүхнүүдийн тоонд зүй ёсоор тооцогддог тэрбээр нэлээд олон жил ганц бие явсан ч, нэг л өдөр нөхөрт гарч ээж болсноо зарлаад байгаа. Өөрийг нь долоон жил эргүүлсэн залууд нүүр өгөлгүй, үнэтэй бэлэг сэлтээр сэтгэлийг нь татах гэсэн фэнүүдээсээ залхаж гүйцээд байсан жүжигчин бүсгүй маань хаа очиж эротик дүр бүтээхээс айдаггүй нэгэн.

Гоо сайхны нэлээд хэдэн мэс засал хийлгэсэнээс болж элдэв нэр хоч зүүгээд амжсан жүжигчин Г.Отгонцэцэг “Надад эхээс заяасан гоо үзэсгэлэнгээ эвдэх шаардлага байхгүй. Зарим хүмүүс олны танил охид бүсгүйчүүдийг царай муутай, стиль имижээ анхаардаггүй гэж шүүмжилдэг. Тэгээд цаадуул нь гоо сайхны мэс засал хийлгэж, гоёж гангалаад ирэхээр “Хиймэл энэ тэр” гэж гоочлоод эхэлдэг. Надад сайхан бүсгүйн 21 шинжээс 20 нь бий” хэмээн өөрийгөө зад өмөөрч байлаа. Энэ үзэл бодлоо ч одоо хэр нь илэрхийлдэг юм билээ.

Тэгвэл өдгөө ээж болоод хэлж ярих үг, хийх үйлдэлдээ хүртэл нэлээд хянуур хандаж буй жүжигчин маань нүцгэн зураг авахуулах “хобби”-гоо мартаагүй гэх. Залуу насныхаа гоо үзэсгэлэнг мөнхөлж, гэр бүлийнхээ зургийн цомогт нандигнан хадгалах бодолтой явдгаа олноос нуугаагүй түүний тачаангуй зургууд цаашид ч үргэлжлэх бололтой. Сайхан төрсөн бие галбираа хаана, хэнд, хэрхэн харуулахаа эрхбиш мэдэж л байгаа биз ээ.

Эх сурвалж: Zone.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!