Холливудын хамгийн сайхан бүсгүйчүүд хаана төрсөн бэ?

“Гоо сайхан ертөнцийг аварна” гэдэг шүү дээ. Сая сая эрчүүдийн зүрх сэтгэлийг булааж, тухайн цаг үедээ дэлхий дахиныг донсолгож, одоо ч яригдсаар байгаа Холливудын хамгийн сайхан бүсгүйчүүд хаана төрсөн бол гэж та бодож байсан уу? Хамтдаа танилцацгаая.

Бейонсе, Нью-Йорк

01

Дуучин Бейонси  Манхэттен хотын Леннокс-Хилл эмнэлэгт амаржсан бөгөөд төрхийнхөө өмнө эмнэлэгт камер, дуу хураагуур, нууц дуран байгаа эсэхийг нэг бүрчлэн шалгажээ. Тэр ч байтугай ажилтан тус бүрийг хуурамч нэр ашигласан эсэхийг хүртэл шалгасан гэнэ шүү. Тэрбээр тус эмнэлэгт 1,3 сая доллараар амаржсан байна.

Анжелина Жоли, Ницца

02

Дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог жүжигчин бүсгүй анхны охин Анжеллина Намибигаа төрүүлэхэд маш хэцүү байсан тухай нэгэн ярилцлагадаа ярьж байжээ. Тэрээр дараагийн хоёр ихэр хүүхдүүдээ төрүүлэхдээ хагалгаа хийлгүүлсэн аж. Учир шалтгаан нь тодорхой бус юм.

Виктория Бекхэм, Лос-Анжелес

03

Виктория Бекхем дөрвөн хүүхдээ Cedars Sinai Medical Center эмнэлэгт мэс заслын аргаар төрүүлсэн байна. Энэ үйлдэл нь тухайн үедээ маш их шүүмжлэл дагуулж байсан билээ. Зардалын хувьд мэс засал хийлгэх нь өөрөөрөө төрөхөөс хоёр дахин илүү байдаг.

Ким Кардашьян, Лос-Анжелес

04

Реалити шоуны од бүсгүй дэлхийн өнцөг булан бүрээс одуудыг өөртөө татсан дээд зэрэглэлийн эмнэлэг болох Cedars Sinai Medical Center эмнэлэгт төржээ. Тухайлбал Мадонна, Ким Кардашьян, Кристина Агулера мөн Анна Седокова хүртэл тус газарт амаржсан байна. Энэхүү эмнэлэгийн өөрөөрөө төрөх болон бусад зардал нь нийлээд дор хаяж 30 мянган доллар болдог гэнэ шүү. Үүнд төрсний дараах маникюр, педикюр,  жин барилт, жирэмсний зөв хоололт гэх зэрэг бүх үйлчилгээ багтдаг байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!