Түүхэн дэх хамгийн аймшигтай – 10 цус сорогч

Цус сорогч гэхээр та бидний олонхын төсөөлөлд Бүрэнхий цуврал, Дракула болон Цус сорогчийн өдрийн тэмдэглэл зэрэг зөгнөлт бүтээл дүрслэгдэх нь бий ч энд өгүүлэх цус сорогчид бол түүхэн бодит бөгөөд заримынх нь нууц одоо ч тайлагдаагүй үргэлжилсээр байдаг юм. Ингээд хамтдаа цус сорогчдын тухай ам дамжин яригддаг домог яриа, зөгнөлт кинонуудаас ч илүү хүн төрөлхтний дунд бодитоор амьдарч байсан жинхэнэ вампируудтай танилцъя.

1. Серби: Петар Благожевич

01

Энэ бол 1700-гаад оны үед олныг сэртхийлгэсэн аймшигт хэргүүдийн эзэн Сербийн тариачин Петар Благожевич юм. Тэрээр 1725 онд нас барсан гэгддэг ч нас барсныхаа дараа цус сорогч болж тосгоныхоо 9 хүний амийг бүрэлгэсэн гэдэг.

Учир нь Петарыг нас барсны дараагийн 10 долоо хоногт түүнтэй ойр байсан нөхөд нь учир битүүлэг өвчнөөр өвдөж тосгоноор нэг шуугижээ. Петарын хүү нь эцгийгээ оршуулснаас хойш гурван өдрийн дараа гал тогоондоо байхыг нь харсан байдаг ба хоол нэхэж байжээ.

Харин эхнэрт нь нас барсныхаа маргааш нь үзэгдсэн ба өмсөх гутал өгөхийг шаардсан гэнэ. Гэнэтийн нууцлаг үхлийнх нь дараа болсон эдгээр сонин явдлуудад цочирдсон эхнэр нь тосгоныг орхин оджээ. Ингээд иргэдийн шаардлагын дагуу түүний булшийг дахин ухаж цогцсыг нь шалгатал Петар амьсгалж байсан ба нүд нь нээлттэй, гүйлгэнэж байжээ. Эцэст нь зүрхэн тус газар нь гадас шааж амийг нь хөнөөж, шатаасан аж.

2. Их Британи: Алник шилтгээний цус сорогч

02

Жуулчдын хамгийн ихээр зорьдог нууцлаг басхүү сонирхол татам энэ шилтгээн нь Английн түүхэн дэх хамгийн алдартай газар юм. Шилтгээн дэх цус сорогчтой холбоотой аймшигт нэгэн явдлыг он тооллын бичиг хөтлөгч Ньюбургийн Уильям үзэглэн үлдээжээ.

Тэмдэглэлд бичсэнээр эхнэртээ хууртсан залуу түүнийг мөшгиж яваад шилтгээний дээврээс унаж нас баржээ. Удалгүй тэрээр цус сорогч болж нэгэн цагт хамгийн олон оршин суугчтай байсан Нортамберлендийн нутгийг өнөө цагт ганц ч хүнгүй суурин болгоход хүргэсэн юм. Энэ тухай “The Vampire Encyclopedia (1992)” номд бичсэн байдаг бөгөөд түүнийг хэрхэн булшлагдсан тухай баримт ховор юм.

Эцсийн бүлэгт Христийн сүсэгтэн, номлогч нар булшийг нь олж цогцсонд нь хүрз зоосон гэдэг. Энэ үеэр түүний судсаар бүлээн цус урсаж байсан бөгөөд хамгийн сүүлд биеийг нь шатааж цус сорогчтой холбоотой аймшигт явдлуудыг таслан зогсоож байжээ. Шилтгээнийг 1100 оны үед бариулсан ба цус сорогчтой холбоотой энэ явдал Дракулагийн дэгдээсэн аймшигт явдлаас даруй 800 жилийн өмнө
болсон аж.

3. Серби: Сава Саванович

03

Цус сорогчдоос илүү аймшигтай зүйл бол сүнснүүд юм. Ялангуяа цус сорогч сүнс байна гэдэг хамгийн аюултай нь ажээ. Хуучин усан тээрэмд амьдардаг байсан Сава Саванович шөнө оройн цагаар усан тээрмийг зорьж ирсэн зочдоор зоогоо хийдэг байжээ.

Түүнийг барьж хөнөөсөн зүйлгүй ч цаг хугацааны явцад өөрөө алга олсон гэгддэг. Гэвч хуучирч нурсан тээрмээ орхиж өөр шинэ гэр хайж байгаа гэдэгт хүмүүс итгэдэг. Тээрмийн эзэд Савагаас эмээж засвар хийхгүй байснаас тээрэм 2012 онд нурж унасан ба Савагийн сураг ч тасарсаар хэдэн жилийг элээжээ. Нутгийн иргэдийн ярьж байгаагаар Сава жуулчдын ихээр очдог Сербийн дурсгалт газруудын нэгэнд нь шүглэсээр байгаа аж.

4. Их Британи: Оршуулгын газрын цус сорогч

04

Лондонгийн “The Highgate Cemetery” оршуулгын газарт 1969 оноос эхлэн цус нөжиндөө хутгалдаж, хүзүүн тус газраа хазуулсан шархтай үхсэн амьтдын сэг олноор үзэгдэх болжээ. Гэрчүүдийн хэлснээр ад зэтгэрийн аймшигтай энерги бүхий өндөр, хар юм үзэгдсэн бөгөөд түүнийг чиглэн харсан хэн ч ховсдуулсан мэт хөшиж орхидог гэнэ.

Оршуулгын газарт шүглэсэн цус сорогчийг мөшгих ажиллагаа нутгийн маш олон иргэдийн оролцоотойгоор 1970-аад оноос эрчимтэй өрнөж байжээ. Иргэд орон нутгийн хэвлэлээр дамжуулж цус сорогчийн талаарх санал бодлоо солилцож байсан ба эхэндээ зүгээр л нэг сүнстэй зүйрлэж байсан нь хожмоо цус сорогч болж батлагджээ. Ингээд цөөнгүй булшийг ухаж цус сорогчийг цуцалтгүй эрсэн ч аажмаар бүдгэрч тайлагдсан зүйл үгүй одоо ч сонирхол татсаар байдаг ажээ.

5. Истрия: Юре Грандо

05

Одоогийн Хорват улсад амьдарч байсан тариачин Юре Грандо 1656 онд нас барсан бөгөөд вампир гэдэг ойлголтыг түүхэндээ анх удаа Юрегийн тохиолдол дээр хэрэглэж байжээ. Тэрээр нас барснаасаа хойш 16 жилийн турш тосгоны иргэд рүү халдаж аймшигтай олон хэрэг тарьсан юм. Тодруулбал Юре шөнө оройн цагаар ангуучлахыг хүссэн хүнийхээ гэрийн хаалгыг нь түгждэг гэнэ. Хаалгаа түгжүүлсэн хэн ч цус сорогч Юрегийн өгөөш болдог.

Иргэдийн дунд Юрегээс өөр цус сорогч бий гэж үзсэн нэгэн байсан ч тэрээр бэлэвсэн эхнэрээ хүртэл айлгаж удаа дараа секс хийж ноолсон байдаг. Эцэст нь аргаа барсан тосгоны иргэд болон сүсэгтэн нар түүнтэй нүүр тулахаар шийдэж булшийг нь ухаж толгойг нь тасалснаар сая нэг санаа нь амарчээ.

6. Их Британи: Кроглин Грэйнжийн цус сорогч

06

Домог төдийхөнд яригддаг ч 1800-аад онд бодитоор өрнөж байсан энэ явдал Камберлендийн “The Croglin Grange” шилтгээнд болжээ. Шилтгээний худалдаж авснаас хойш Грэнсуэллийн охинд элдвийн хачирхалтай зүйлс үзэгдэж харагдах болсон гэнэ. Тэрээр цэцэрлэгт хачин гэрэл асахыг байнга хардаг байсан ч анзаардаггүй өнгөрөөсөн нь үнэндээ гэрэл биш нүд байсан юм.

Нэг өдөр цонхны шилээ буулгаж зогссон Леди Грэнсуэлл охинд аймшигтай явдал тохиолдож өмхөрч ялзарсан үрчгэр гарын эрхшээлд оржээ. Охиныг айж хашгирахад ах нар нь гүйхээрээ нэг ирсэн ч цус сорогч дүүгийнх нь хүзүүг хазчихаад цонхоор гараад явж байсан гэнэ.

Ах нар нь цус сорогчид урхи тавихаар зэхсэн нь амжилттай болж түүнийг буудаж хөнөөжээ. Маргааш нь оршуулгын газраар явж онгорхой булш олсон бөгөөд махыг нь мөлжчихсөн нэгэн цогцос олсон нь бууны шинэхэн шархтай үрчийсэн нэгэн байлаа. Ингээд тэр цогцсыг шатааснаар аймшигт явдал эцэс болжээ.

7. Румын: Элизабет Батори

07

Гүнгийн авхай Элизабет Батори (1560 – 1614) бол түүхэн дэх хамгийн хэрцгий цус сорогчдын нэг бөгөөд “The Blood Countess” хэмээн алдаршчээ. Тэрээр онгон охидын цусаар ундаалахын зэрэгцээ цусаар дүүргэсэн ваннанд орох дуртай байсан гэдэг. Энэ нь залуу охидын цусанд шумбах нь хөгшрөлтийг удаашруулж мөнхийн залуу байлгадаг гэж үздэгтэй нь холбоотой юм. Эцэст нь түүнийг хананы завсар хавчуулж тамалж хөнөөсөн гэдэг.

8. Шотланд: Мелроз сүмийн цус сорогч

08

“The Melrose Abbey” сүмийг Шотландын хааны зарлигаар XI зуунд бүтээн байгуулсан ба Нэгдсэн Вант Улсын түүхэн дурсгалт газруудын нэг юм. Сүмийн хувраг Хандерпрест бодит амьдрал дээр тийм ч сайн хүн байгаагүй нь аймшигтай явдлын эхлэлийг тавьжээ. Цус сорогчтой холбоотой яриа 1138 оноос эхэлсэн ба нас барсан Хандерпрестийг цус сорогч болсон гэж үздэг.

Гэмгүй иргэдийн цусыг ууж, сарьсан багваахай болж хувирдаг байсан түүнийг сүмийн лам нар тоолгүй үлдээсэн нь айхтар том алдаа болжээ. Хандерпрест гэлэнмаа нарыг хүчиндэх болсноор хуврагууд тэмцэхээр шийдэж шөнийн цагаар булшийг нь манаж эхэлсэн юм. Ингээд толгойг нь сүхээр цавчиж хөнөөжээ. Гэвч ингэснээрээ бүх зүйлийг эцэслэсэнгүй түүнийг одоо ч амьд гэлцдэг.

9. Румын: Влад III

09

Дракула нэрээрээ танигдсан Влад нь 1431 – 1476 оны тэртээ Румыны ханхүү байсан юм. Түүний амьдралаас сэдэвлэсэн “Дракула” ном 1897 онд бичигдсэн байдаг бол дэлгэцийн маш олон бүтээл гарсан байдаг. Цэргийн командлагч Влад өстнөө сүлбэж хөнөөдөг гэдгээрээ Европ дахинд цуутай юм. Түүний хөнөөж цусыг нь сорсон, махыг нь идсэн гэх хүмүүсийн тоо хэдэн арван мянгаар хэмжигддэг.

10. Шотланд: Горбалын цус сорогч

10

“The Gorbals Graveyard” оршуулгын газарт болсон энэ явдлыг чухам үнэн эсвэл худлыг нь нотолсон зүйл одоогоор үгүй. 1954 оны тэр нэг өдөр 4 – 14 настай хэсэг хүүхэд хутга мэс, хүрз барин жагсаж 2.1 м өндөр, төмөр шүдтэй цус сорогчийг ангуучлахад бэлдэж байна гэцгээжээ. Цагдаагийн ажилтнууд тэднийг худал хэлсэнд тооцож тараахыг оролдсон ч үл мэдэгдэх цус сорогч нь аль хэдийнэ хоёр хүүг идчихсэн аж. Ийм явдал үе үе гарч олныг сэртхийлгэсэн бөгөөд одоо ч нууц нь тайлагдаагүй хэвээр байдаг. Тэдний тухай комик ном хүртэл гарчээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!