Дуучин Нара, Ц.Оюунгэрэлийг үл таних ”Пацан”-аас өмөөрөв

Дуучин гэхээсээ илүү секси төрх, том хөхтэй гэдгээрээ олонд танидсан Нара хөөрхөн хүүгийн ээж болсоноор уран бүтээлээ хойш тавин ээжийн үүргийг сайн биелүүлж яваа. Түүнийг ээж болсоноос хойш намба суусан гэх нь ч бий. Дуучин бүсгүй хэсэг нам гүмхэн байсан ч олны мэлмийг орой дээрээ гаргах шахсан нэгэн мэдэгдэл хийсэн нь 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ хэмээсэн нь байлаа. Түүний ийн шийдвэр гаргах болсон нь олон эмэгтэйчүүд нийгэмдээ эрхээ эдэлж чадахгүй байгаатай холбон тайлбарлаж байсан.

Хүмүүс түүний тухай муулах нь муулж, хараах нь харааж, ерөөх нь ерөөж л байсан. Гэсэнч дуучин бүсгүй олны хэл амийг үл тоон хичээсээр байсан ч төд удалгүй сонгуульд өвдөг шороодсон. Гэсэн ч дуучин бүсгүй шантрахыг хүсээгүй бололтой ирэх сонгууль хүртэл мэдлэгээ тэлж, өөрийгөө хөгжүүлж, дахин өрсөлдөнө хэмээн ам гарсан удаатай. Сошл ертөнцөд ажил, амьдрал нь илхэн байдаг тэрээр саяхан УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийг доромжилсон байсныг ийн өмөөрчээ: “Ямар ой гутмаар тэнэг пацан бэ Ээж шигээ хүнийг ингэж доромжлоод, энэ мэт дуракууд л хүчирхийлэл үйлддэг байх” хэмээн жиргэжээ.

 

 

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close