Загвар өмсөгч Нани: Тэр завхай шоу амьдралыг минь хөмөрсөн тогоо шиг эргүүлсэн дээ

Монгол модель агентлагийн загвар өмсөгч Г.Намжилдорж буюу Нани “Гоёл” компанийн нүүр царайгаар ажиллаж буй бөгөөд охид бүсгүйчүүдийн харцыг булаасан сайхан залуусын тоонд зүй ёсоор багтдаг.

Харин “25 дугаар суваг” телевизийн “The Reality show 16+” реалити шоунд оролцож, камерын өмнө ил цагаан сексдсэн хэсэгт тоглосон нь олныг дургүйцлийг хүргээд авсан билээ. Барууны орнуудын ил цагаан шоуг дуурайн хийсэн энэхүү шоунд дасал болоогүй үзэгчдийн шүүмжлэлийг хүлээн авсан телевизийнхэн ч бүтэлгүй шоугаа даруй зогсоосон юм.

Нэр хүндийг нь навсайтал унагасан шоуны талаар Нани:

“Тэр шоу миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Гоёогийн нүүр царайгаар ажиллаж байхдаа шоунд оролцсоноос болж Гоёогийнхон намайг манай компанийн нэр хүндийг гутаасан хэмээгээд хамтран ажиллах гэрээгээ цуцалсан. Кинонд тоглох ёстой байсан ч тэд ийм шалиг шоунд тоглосон хүнийг кинондоо тоглуулмааргүй байна гээд татгалзсан. Найзаа гэж боддог байсан хүмүүс маань намайг буруугаар бодож шууд л нүүр буруулсан. Амьдралыг минь хөмөрсөн тогоо шиг эргүүлсэн дээ.

Фэйсбүүк хаягаа хаагаагүй ч тухайн үедээ цахим ертөнцөд бүр ормооргүй санагдаж, гэрийнхэнтэйгээ цагийг өнгөрөөх нь илүү амар байсан. Ялангуяа ээж маань энэ асуудлыг их хүндээр тусгаж авсан. Аав бол эр хүн туг ч барина тугал ч хариулна гэж зоригжуулж байсан.

Харин одоо юм бүх юм сайхан болж эргэж хэвэндээ орчихсон бүх зүйл хэвийн байна” хэмээн ярьсан юм.

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close