ТУЯА барби юу? ВАЛЕРИА барби юу?

Цахим ертөнцөд төдийгүй дэлхийд алдаршаад буй Украйны мисс “амьд барби”  хочит Валерия Лукьянова Монголд ирэхээр болсон тухай мэдээллийг бид өмнө нь хүргэсэн билээ. Тодруулбал энэ сарын 27-ноос аравдугаар сарын 9-ны хооронд Монгол улсад зохион байгуулагдах  “Face of beauty international 2016”  тэмцээний шүүгчээр уригдаад байна.

Тус гоо бүсгүйн тэмцээнд дэлхийн  өнцөг булан бүрээс 60 гаруй орны үзэсгэлэнт бүсгүйчүүд хүрэлцэн ирж өрсөлдөхөөс гадна Монгол улсад 22-хон ширхэг үлдэж, устаж үгүй болох аюул нүүрлээд буй “Мазаалай” баавгайг дэлхийн сонорт хүргэхэд дуу хоолойгоо нэгтгэх юм.

Дэлхийн одуудыг нэгэн тайзнаа цуглуулж буй төслийн багийн хамт олон “Амьд барби”-г хамгийн эхний гэнэтийн бэлэг хэмээн зарлаад байсан. Царай зүс, бие хаа, стиль имижээрээ ийн дэлхийд алдарших болсон Украйн бүсгүйтэй өөлөх юмгүй адилхан Монгол эмэгтэйн тухай бид онцолж байна.

Х-Түц продакшнаас төрөн гарсан жүжигчин А.Туяа хошин шогийн хамтлагийн гишүүд дундаас хамгийн царайлаг, нуруулагт тооцогддог билээ. Элдэв мэс засалд ороогүй төрөлхийн гоо үзэсгэлэн нь бас л барбиг санагдуулам гэдэгтэй уншигч та санал нэгдэх биз ээ. Миссийн тэмцээний үндсэн шалгууруудыг бүрэн хангаж буй А.Туяа “Face of Beauty International 2016” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох магадлал хамгийн өндөр байна. Хэрэв нутгийн дэвжээнээ 60 орны миссүүдтэй өрсөлдөх боломж олдвол Монгол барби дээгүүр давхих биз ээ.

Эх сурвалж: BreakingNews.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!