in

Жинхэнэ шуламнуудын тухай “айдас хүргэм” түүхүүд

Шулам эмэгтэйчүүд чухам ямар учраас хүн төрөлхтний амьдралд бараан сүүдэр тусгаж, хатуу хувь тавилангаар хорвоогоос буцах болсныг дараах нийтлэлээс уншаарай.

1. АНУ: Молл Дайер

01

АНУ-ын Сент Мэрис мужийн жижигхэн тосгоны ойролцоох бөглүү ойд нэгэн ганцаардмал эмэгтэй амьдардаг байжээ. Тэрнийг Молл Дайер (1697 оны үед нас барсан) гэдэг бөгөөд муу ёрын хараалын уршгаар шулам болж хувирсан нэгэн байсан юм. Хөөрхийлөлтэй хувь заяат шулам эмэгтэйг тосгоныхон бүгд зэвүүцэн жигших агаад тонилгохоор амьдардаг оромжийг нь шатаажээ.

Дайер арай ядан тэндээс зугтаж яваад хадан хавцал дээрээс унаж нас барсан бөгөөд үхэхийнхээ өмнө тэр нутгийг тэсгим хүйтэн өвөл он удаан жил нөмрөг хэмээн хараасан нь биеллээ олсон гэдэг.

2. Швед: Марет Жонсдоттер

02

Дундад зууны үед чөтгөр шулмын хар шидийг эзэмшсэн хүмүүс хэтэрхий олширч хүн амьтныг үймээсний уршгаар шулмын ангуучид бий болжээ. Тэдгээрийн нэг нь шулмын ангуучдын “The Great Noise” бүлгэмийнхэнд баривчлагдаж байсан Швед шулам Марет Жонсдоттер (1644 – 1672) юм. Түүний тухай сонссон хүмүүст итгэхэд бэрх ч гарцаагүй үнэн түүх билээ.

Марет хараал шингээсэн балыг эрчүүдэд уулган ховсдож, тэднийг морь мэт хөлөглөж амьдралыг нь адгууснаас өөрцгүй болгон хувиргадаг байжээ. Тэрээр тоймгүй олон гэм нүгэл үйлдсэн ч хуулийн дагуу хариуцлага хүлээдэггүй, эрүү шүүлт тулгасан ч ажрахгүй давдаг байсан учраас хууль сахиулагчдын арга нь барагдаад байсан юм. Тэгтэл ашгүй нутгийн оршин суугчид шулмыг барьж толгойг нь таслаад зогссонгүй цогцостой нь шатааснаар аймшигт түүх
дуусгавар болсон аж.

3. Франц: Анжела де ла Барт

03

Арвангуравдугаар зууны үед Францад хэн хүнийг цочирдуулсан жихүүдэс төрүүлэм үйл явдал болсон байдаг. Энэ бол Анжела де ла Бартаас (1230 – 1275) төрсөн хачин жигтэй хүүхдийн тухай юм. Чөтгөртэй нөхцсөн гэх тэр эмэгтэйн хүүхдийн цээжин хэсэг нь араатантай адилхан төдийгүй могой шиг сүүлтэй байжээ. Үүгээр ч зогсохгүй тэрхүү араатан хүний хүүхдээр хооллодог байсан аж. Хүний ёсноос гажууд зүйл хийсэн тул Анжелаг 1275 онд цовдлон хороосон
юм.

4. АНУ: Мария Лавей

04

Мария Лавей (1794 – 1881) бол хэзээ ч ял шийтгэл хүлээж байгаагүй, гэгээлэг талын шидтэн байсан юм. Тэрээр “Нью Орлеаны шидэт хатан хаан” хэмээн алдаршсан бөгөөд элдэв шившлэг дом хийхдээ гаргууд байжээ. Тухайлбал бодол унших, ховсдох, хайр дурлалын рашаан бэлтгэх зэргээр олон ч хүний ахуй амьдралд тус нэмэр болдог байсан гэнэ. Ийм ч учраас оршуулганд нь 12 мянга гаруй хүн хүндэтгэл үзүүлэхээр цугласан билээ.

5. Ирланд: Дама Алиса Кителер

05

Язгууртан гаралтай ч шулмын хараал хүрч Ирландын анхны шулмаар нэрлэгдсэн эмэгтэй бол Дама Алиса Кителер (1280 – 1325) юм. Тэрээр амьдралдаа дөрвөн удаа гэрлэж байсан нь шашны үзэлтнүүдэд бусармаг зүйл мэт сэтгэгдэл төрүүлсэн аж. Энэ шалтгаанаар тэрнийг шийтгэхийн тулд XIV зууны үед Ирландад олон хүний амь үрэгдсэн явдалд Дамаг буруутай хэмээн гүтгэж цаазаар авсан байна.

6. Англи: Агнес Уотерхаус

06

Английн түүхэнд шулмын хэргээр цаазын ял сонссон анхны хүн бол Агнес Уотерхаус (1503 – 1566) юм. Тэрээр Сатан нэртэй хар муур дэргэдээ байнга дагуулж явдаг байжээ. Тухайн үед Англи эрчүүд учир битүүлгээр амиа алдах явдал газар авсан нь түүнийг тийнхүү яллагдахад хүргэсэн аж. Агнес цаазын тавцан руу алхаж байхдаа амьдралдаа хүний амь бүрэлгэж үзээгүй бөгөөд нэг удаа оролдож үзсэн боловч Бурханд итгэх итгэл нь болиулсан гэж хэлсэн байдаг.

7. Герман: Мерга Байен

07

Хоёр ч удаа бэлэвсэрч хатуу хувь тавилан амссан Мерга Байен (1560 – 1603) гурав дахь нөхөртэйгөө гэрлэж, хөл хүнд болоод удаагүй байхдаа цаазын ял сонсжээ. Түүнийг хоёр нөхрийнхөө амийг хөнөөсөн гэх үндэслэлээр шулмын хэрэгт холбогдуулсан хүн бол XVII зууны үед Германд шулмын ангуучаар ажиллаж байсан Балтазар Вон юм. Мерга хөл хүнд гэсэн шалтгаанаар ял хэлтрүүлэхийг гуйсан ч Балтазар хүүхдийг нь чөтгөрийн үр сад гэж үзжээ.

Миссийн тэмцээний ТИТМИЙГ 200 саяар авахыг завдсан ОХИН ил боллоо

Нүүрээ мөсөөр арчих ямар ашигтай вэ?