Яагаад iPhone 7 авах хэрэггүй вэ?

Технологийн тэргүүлэгч Apple компани өөрийн нэрийн хуудас болсон бүтээгдэхүүний дараагийн хувилбар болох iPhone 7 гар утсыг танилцуулаад удаагүй байгаа билээ. Жил бүр олны анхаарлыг татдаг энэхүү үйл ажиллагаа энэ удаад ч олон хүмүүсийн ярианы сэдэв болж байна. Зарим нь магтан сайшааж байгаа ч ихэнх хүмүүс чихэвч болон камернаас өөр шинэчлэгдсэн зүйл бараг алга гэж сэтгэл дундуур байгаа.

Тэгвэл iPhone 7 гар утсыг худалдаж авах уу? Эсвэл дахиад нэг жил хүлээж байгаад iPhone 8 худалдаж авах уу? гэсэн асуулт олон хүний өмнө тулгарч байна. Тиймээс таны шийдвэрт нэмэр болох үүднээс iPhone 7 гар утас худалдаж авахгүй байх 5 шалтгааныг танилцуулья.

1. Шилэн загвар

01

Ирэх жил буюу 2017 онд iPhone гар утасны 10 жилийн ой тохиох бөгөөд Apple корпорацийн хувьд тус ойдоо зориулж шилэн iPhone утас танилцуулна гэсэн цуу яриа гарч эхэлсэн. Мөн Apple корпорацийн Ази дахь томоохон үйлдвэрүүд жилийн өмнөөс шилэн технологи дээр өдөр шөнөгүй ажиллаж эхэлсэн тухай хэвлэл мэдээллээр өмнө нь цацагдаж байсан билээ. Хэрвээ iPhone утас шилэн болвол эвдэрч гэмтэх магадлал ихсэх хэдий ч сүлжээ сайн барих, утасгүй цэнэглэгчээр цэнэглэх гэх мэт олон давуу тал үүсэх юм.

2. Утасгүй цэнэглэгч

iPhone утасны гол өрсөлдөгч болох Samsung утасгүй цэнэглэгчийг нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрсөн. iPhone утас хэрэглэгчид ч хэзээ өөрсдийн утсыг утасгүй цэнэглэгчээр цэнэглэдэг болох бол хэмээн чимээгүйхэн хүлээж суугаа. Тэгвэл дээр дурдсанчлан iPhone утсыг метал биш шилээр хийвэл утасгүй цэнэглэгчээр цэнэглэхэд илүү хялбар болно. Тиймээс iPhone 8 гар утсыг утасгүй цэнэглэгчээр цэнэглэх боломжтой болох юм.

3. Дэлгэц

02

iPhone утасны дараагийн загвар LCD биш LED дэлгэцтэй болно гэсэн цуу яриа гарсан. Хэрвээ LED дэлгэцтэй болвол зураг болон бичлэгийг илүү өндөр нягтаршилтай үзэж болохоос гадна цэнэг бага зарцуулж, хурдан ачаалладаг болно. Мөн Korea Herald сонины мэдээлснээр Apple корпораци 2017 онд Солонгос улсаас 100 сая LED дэлгэц авах 2.5 тэр бум долларын өртөг бүхий гэрээг нууцаар байгуулсан аж.

4. Хүчин чадал

03

iPhone 8 гар утсанд A11 хэмээх шинэ чип суулгахаар төлөвлөсөн тухай өмнө нь мэдээллэж байсан. A11 чипний хувьд iPhone утасны өмнөх чипнүүдийг бодвол хүчин чадал хэд дахин их бөгөөд iPhone гар утасны үйлдлийн систем болох IOS 11 зөвхөн iPhone 8 гар утсан дээр суух аж.

5. Бусад

04

Технологийн салбарын Эдвард Снөүден гэгддэг Мин Чи Куогийн мэдээлснээр iPhone 8 гар утсанд хүний нүүр царай таних шинэ технологи суулгах аж. Энэ нь тухайн утсыг өөр хэн ч ашиглах боломжгүй болгох та аюулгүй байдлын хувьд дээд түвшинд хүрнэ гэж үзэж байгаа аж. Мөн хүний нүдийг таних технологи суулгах талаар яригдаж байгаа ч эцсийн шийдвэр гараагүй ажээ.

Эх сурвалж: Viralot.com


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!