Орон орны хачирхалтай нүцгэн наадмууд

12 сарын турш дэлхийн өнцөг булан бүрт нүцгэн биеэрээ л оролцох боломжтой олон арга хэмжээ зохиогддог. Тухайлбал Испанид нүцгэн хүмүүст л үйлчилдэг фитнес төв байдаг бол Польш – т нүцгэн үсчинтэй салон бий. Тэгвэл Шинэ Зеландад нүцгэн регбигийн тэмцээн зохиогдох жишээтэй.

Энэ мэтчилэн сар бүр дэлхийн 12 оронд зохиогддог секс туризмын сонирхолтой арга хэмжээнүүдээс сонирхуулъя.

1. Нэгдүгээр сар: Нүцгэн олимпийн наадам

01

Австралийн Maslin эрэг дээр жил бүрийн нэгдүгээр сард The Nude Beach Olympics зохиогддог. Энэ нь хүн төрөлхтөнд заяасан дахин давтагдашгүй махан биеийг магтан дуулах зорилготой наадам бөгөөд олс таталтын тэмцээн, нүцгэн марафон зэрэг спортын олон арга хэмжээг зохион байгуулдаг байна.

2. Хоёрдугаар сар: Нүцгэн эрсийн наадам

02

Японд төрөлх биеэ магтан дуулсан олон арга хэмжээ зохиогддог. Хамгийн алдартай нь 500 гаруй жилийн түүхтэй Хадака Мацури юм. Энэ арга хэмжээний үеэр 9000 гаруй нүцгэн, хагас нүцгэн эрс Сайдажи сүмийн гадна талбайд бөөгнөрөх ба сүмийн хувраг тухайн жилд аз дуудах цөөн тооны ариун савааг (савх) шидэж өгдөг. Ингээд тэр савхыг олж авсан эр тухайн жилдээ аз хийморь дүүрэн байдаг гэж итгэдэг.

3. Гуравдугаар сар: Дугуйн нүцгэн уралдаан

03

Эх дэлхийгээ хайрлан хамгаалахын төлөө нэгдсэн хэсэг залуусын зохион байгуулагдаг энэ уралдаан Өмнө Африкийн Cape Town хотод зохиогддог. Зорилго нь замын түгжрэл болон газрын тосны хараат байдлыг эсэргүүцэх зорилготой бөгөөд жил бүр хэдэн зуун нүцгэн дугуйчид хамрагддаг байна.

4. Дөрөвдүгээр сар: Нүцгэн резорт

04

АНУ – ын Өмнөд Калифорниягийн асар уудам тал нутагт The Olive Dell Ranch гэдэг нэгэн резорт бий. $25 ам.доллар төлж энд зочилсноор бүх нийтээрээ нүцгэлэн хөгжилдөх гүйлтийн тэмцээнд оролцож, усан санд нь сэлж алжаалаа тайлаад зогсохгүй нүцгэн танилтай болох зэрэг олон сонирхолтой зүйлстэй танилцах боломжтой.

5. Тавдугаар сар: Нүцгэн гэрэл зургийн наадам

05

Францын Арлес ба Лес Бокс де Провенс хотод зохион байгуулагддаг энэ наадамд уран зураач ба гэрэл зурагчдад зориулагджээ. Өргөн хүрээг хамардаг фестивалийн үеэр нүцгэн зураг, гэрэл зургийг магтан алдаршуулдаг. Наадмыг зорьсон хүмүүс хүсвэл нүцгэн зургаа авахуулж эсвэр зуруулж болдог гэнэ.

6. Зургаадугаар сар: Дугуйн нүцгэн уралдаан

06

Их Британийн Brighton хотод зохион байгуулагддаг энэ арга хэмжээ нь газрын тосны компаниудад эсэргүүцэл илэрхийлж буй Англичуудын эсэргүүцлийн нэг хэлбэр юм. Тэд дугуйн энэ уралдаандаа маш их ач холбогдол өгдөг бөгөөд зохион байгуулагдахын өмнө дугуйчдыг сургаж ба маш эмх цэгц, эрэмбэ дараатайгаар нэгэн эгнээнд орж уралддаг ажээ.

7. Долдугаар сар: Нүцгэн гүйлтийн тэмцээн

07

Амьтны эрхийг хамгаалах олон улсын PETA – аас энэ тэмцээнийг зохион байгуулдаг. Хоёр өдөр үргэлжилдэг тэмцээн нь бухтай тулалдах спортын арга хэмжээг эсэргүүцсэн сайн дурын иргэдийг хамардаг юм. Жил бүр 1000 гаруй хагас ба бүрэн нүцгэлсэн хүмүүс 800 м гүйдэг юм байна.

8. Наймдугаар сар: Нүцгэн покерийн ДАШТэмцээн

08

Жил бүрийн наймдугаар сард дэлхийн өнцөг булан бүрээс Лондон хотод ирсэн нүцгэн покерчид аваргаа шалгаруулдаг. Тоглолтын өмнө хүн бүр зохион байгуулагч газраас өгсөн 5 хувцасыг өмсөх ба хожигдох бүртээ нэг нэгээр нь тайлж нүцгэлэх журамтай. Гэхдээ зарим газар бүрэн нүцгэлсэн тохиолдолд ичимдэг эрхтнээ нуух алчуур өгдөг байна.

9. Есдүгээр сар: The Burning Man Festival

09

Энэ бол АНУ – ын Невада мужид жил бүрийн есдүгээр сард долоо хоногийн турш зохион байгуулагддаг урлагийн наадам юм. Эхээс төрсөн биеэрээ цэнгэхийг хүссэн хүн бүрийн очдог энэ фестивалийг 50.000 гаруй хөгжим сонирхогч залуус зорьдог ажээ.

10. Аравдугаар сар: The Exotic Erotic Ball

10

Сан Франциско хотод зохиогддог энэ үдэшлэгийг бурлеск шоу ч юм шиг, рок тоглолтын нэг хэсэг ч юм шиг өвөрмөц арга хэмжээ гэж үздэг. Үдэшлэгт ирэхдээ хагас эротик, сексээс таашаал авахад зориулагдсан этгээд секс хэрэгслүүдээр чимэх ба биен дээрээ боди арт хийлгэсэн эсвэл бүрэн нүцгэлсэн байх ёстой байдаг.

11. Арваннэгдүгээр сар: Талархлын баярын нүцгэн хувилбар

11

Эртнээс уламжлагдаж ирсэн Талархлын баярынхаа хэв маягийг өөрчилж зарим Америкчууд нүцгэнээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Тухайлбал Терра Котта Инн хэмээх амралтын газарт энэ тэмдэглэлт өдрийг хямд зардлаар зугаацаж өнгөрүүлэхэд зориулсан үйлчилгээг санал болгодог юм байна.

12. Арванхоёрдугаар сар: Турк ванн

12

Өвлийн улиралд бүх нийтийг хамарсан арга хэмжээ дэлхийн олонх оронд маш цөөхөн зохиогддог. Тэгвэл арванхоёрдугаар сард Унгарыг зорьсноор Туркийн уламжлалт халуун ваннаар үйлчлүүлж бүрэн тайчсан амраг хос, найз нөхөд, хамт олноороо амтат шар айраг шимэнгээ халуухан үдшийг өнгөрүүлэх боломжтой.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй